“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр “урт нэртэй хууль”-ийн журамд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж, Төрийн ордны хамгаалалын бүсэд галт зэвсэгтэй нэвтэрснийхээ төлөө анхан шатны шүүхээс 21 жилийн ял сонсож, Дээд шүүхээс долоон жил болгон хөнгөрүүлээд байгаа билээ. Тэрбээр холбооны бусад нөхдийн хамт ял эдлээд жил гаран болсон. Тэгвэл түүний охин М.Нандин-Эрдэнэ Ерөнхийлөгчид хандан захидал бичжээ. М.Нандин-Эрдэнэ өдгөө 13 настай бөгөөд ийслэлийн 21 дүгээр сургуулийн долоодугаар ангийн сурагч аж. М.Нандин-Эрдэнэ охин захидлаа гэртээ хадгалж байсныг ах нь “Фэйсбүүк” хуудаснаа нийтэлсэн байна. Тэрбээр захидалдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг аавд нь уучлал үзүүлэхийг хүсч, Ерөнхийлөгчийг заавал хариу өгөөч гэж уламжилжээ.
Эх сурвалж http://www.info.mn
Mash sain ohin baina Bodvol chiniihyseltiig eronhiilogch sainaar shiidne baih geg naidaj baina Chinii aav chini eh oronoo gesen setgeltei baatar hyn shyy Aavaaraa baharhah heregtei shyy