Тодруулбал, Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Таван шүтээн” ХХК-ийн ашиглалтын лицензтэй аманд өчигдөр 18 цагийн орчимд нуралт болж гурван хүн дарагдаж хоёр нь харамсалтайгаар амиа алджээ.
Дуудлагын дагуу ОБЕГ-ын Уул уурхайн аврах салбарын 35 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 30 настай, эрэгтэй А-г эсэн мэнд гаргаж дүүргийн эмнэлэгт хүргэж өгчээ.
Харин 26 настай эрэгтэй Д болон 30 настай эрэгтэй Ц нарын цогцсыг гаргаж дүүргийн эмнэлгийн цогцос хадгалах байранд тус тус хүргэж өгчээ.