Бид ямар замаар, юу хөлөглөж , яах гэж энэ хорвоод ирснээ мэдэхгүй яаж буцахаа ч бас мэдэхгүй. Харин хайрлагдаж өссөнөө мэдээ орсон цагаасаа мэдэрч, хайрлах хайрлуулахын учир шалтгааны ухаанаар л өссөн. Бурханы хайрласан буяныг хүртэж чиглүүлсэн зам зургаар л явж байгаа. Хүмүүс юу бодож байдаг, өөрийн үзэл бодлоо яаж илэрхийлж байгааг уншаад бидний сэтгэл өвдөөд, эмзэглээд, бид ч гэсэн өөрийн юу бодож явдгаа хуваалцахаар шийдснийг болгооно уу. Хүнийг буруутгаж шүүмжлэх шиг амархан юм байхгүй. Тэгээд ч хорвоо дээр хамгийн амархан ажил шүүмжлэх гэж ярьдаг ч гэсэн хүмүүсийн ярьсан хэлснийг буруутгахыг зорьсон юм биш. “Та хүнд хатуурхаж сэтгэлийг нь эмзэглүүлж, сэмэрмээр үгийг хэлэхдээ, эхлээд өөртөө хэлээд үз” гэдэг үг байдаг. “Үг бүхэн утгатай ,утга бүр учиртай” гэсэн үг ч байгаа.
“Хүнийг хэлвэл өөрт
Хүнцэл идвэл араанд” гэсэн мэргэдийн үг бас бий…
Өнгөрсөн жил”Шинэ үе” продакшины 2 эмэгтэй жүжигчин ариун рашаан, хүндэт идээг ч хүндлэлгүй хүртсэний гайгаар хийсэн хэрэгт хүмүүс тус продакшины захирал МУГЖ Н.Ариунболд Бооёо -ыг буруутгаж билээ.Үнэндээ, тэр хоёр сайхан бүсгүй өөрийн гэсэн ухамсартай, тодорхой хэмжээний боловсрол эзэмшсэн, нас бие гүйцэж амьдралын наадах цаадахыг ухаарах чадвартай бие хүмүүс шүү дээ. Гэтэл Бооёогийн хувьд тэднийг яачих бол,юунд өртчих бол гэж нялх хүүхэд шиг өдөр бүр, цаг тутам харж хандах шаардлагагүй гэж бодогдоно. Бооёо тэднийг -Бие бие рүүгээ буцалсан халуун ус цацаарай гэж хэлээгүй нь ойлгомжтой. Тэхлээр тэднийг богино бодолтны бүтэлгүй үйл дагуулсан хэрэг. Тэд биеэ барьж, биесээ уучлах чадваргүй чадваргүй,тайзнаа хамтран тоглож,жаргал зовлон,баяр гунигаа хуваалцаж байдгаа умартаад, өөрийгөө ч хохироож хамт олноо ч хүнд байдалд оруулсан.
Амьдралд хэлж ирдэггүй, хийсч ирдэг, бүүр хурдтай ирдэг гай түйтгэрийг яалтай…Хэрвээ хүн, бүхнийг урьдаас мэддэг байсан бол бид олон олон муу үйлийг зайлуулж, урдьчилан сэргийлж чадах байсан бизээ.
“Өтөлснөө адлаж, ирээдүйгээ угтдаггүй
Өнгөрснийг буруутгаж, өнөөдөрөө босгодоггүй”-н учрыг ухаарч яахаа мэдэхгүй шаналж эмзэглэн, элэг зүрхээ эмтэлж явахад нь, ниргэсэн дээр нь хашгирч бүхний буруутнаар Бооёогоо адлаж, чичлээд яах нь вэ. Бид талийгаачийгаа босгоод ирж чадахгүйгээс хойш буруутныг хайж гэсгээх гэхээсээ “буян хийх” л хэрэгтэй байна. Амьдрал зогсолтгүй үргэлжилж, урагшилдаг жамаар дэлхий эргэж байна. Ард түмэндээ урлагаар үйлчилж, үзэгч олноо аз жаргал, инээд баяслаар бялхуулж явсан энэ хамт олонд, тэр тусмаа Бооёод минь талийгаачийнхаа бусдад бэлэглэж байсан сайн үйлийг үргэлжлүүлэн дэлгэрүүлэх сэтгэлийн агуу их хүч бий гэдэгт бид итгэж байна. Энэ хамт олон тодруулбал Бооёо ямар их өгөөмөр, дэлгэр сайхан сэтгэлтэй хүн болохыг түүний хйиж ирсэн үйл ажиллагаанаас нь харж болно. Тухайлбал:
v Анх 1999 онд СУИС жүжигчний урлан бүтээх шинэ арга зүйг нээх, шинэ залуу уран бүтээлчдийн авьяас чадварыг хөгжүүлэх зорилготой “Театр –Шинэ үе “ хэмээх оюутны урлагийн наадмыг зохион байгуулж ирснээс хойш өнөөг хүртэл бүтэн 17 жилийн турш тасралтгүй ивээн тэтгэж ирсэн.
v Мөн жүжигчний анги төгсөгчдөөс жил болгон продакшныхаа бүрэлдэхүүнийг тэлж 40 гаруй залуусыг уран бүтээлийн замд хөтөлж оруулаад зогсохгүй хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзганд хүргэсэн.
v Ахмад уран бүтээлчдэдээ байнга сэтгэл итгэлийн дэм хайрлаж, тэдний арга туршлагаас суралцах хамтран ажилах боломжийг залуу жүжигчиддээ олгож ирсэн.Үр дүнд нь мэргэжлийн өндөр ур чадвартай, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн мэргэшсэн хамт олон бүрдүүлж чадсан юм.
v Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан жил болгоны шинэ жил,цагаан сараар ахмад болон залуу уран бүтээлчиддээ хүндэтгэл үзүүлж заншсан гэх мэт дурьдаад байвал дуусаж дундрашгүй сайн үйлийг бүтээж ирсэн билээ.
Хэрэв Бооёо ”Шинэ үе” продакшныг байгуулаагүй байсан бол, Монголын урлагт анх удаа хөл тавьж байгаа авьяаслаг залуус хаана, юу хийж явах байсан болоо… Бодох л асуудал.
Хүнийг буруутгах амархан. Буруутгаснаа цайруулах хэцүү. Гомдоод, зүрхээрээ уйлах бүүр хэцүү…
Хүмүүс минь дээ…
Наран ургаад, шингэхийн хооронд ирээд буцдаг богинохон хорвоод бид амьдарч байгаа шүү дээ. Гэгээн үйл хийж, сайныг сэтгэж сайхныг бодож өөртөө бас бусдад буян хийж амьдрая л даа.
Та бүхнээ хүндэтгэсэн:
МУГЖ, СУИС-ийн “Хүндэт профессор”тайзны ярианы багш Лувсангомбын Чаминчулуун
Ур чадварын багш МУСТА Лхагвын Дэмидбаатар
Тайз,дэлгэцээс ярих урлагийн тэнхмийн эрхлэгч МУСТА Батчулууны Даваа
2015.01.31 Улаанбаатар хот