Эрдэнийн чулуу, эмэгтэй хүн хоёр жижигхэн байх тусмаа чамин” гэсэн үг бий. Үнэхээр Монголын алтан эрдэнийн өргөмжлөлт миссүүдээс хамгийн намхан ч хамгийн царайлаг энэ бүсгүйн амьдрал дуулиан шуугианаар дүүрэн. Монголын нэртэй сэтгүүлчийн хүүтэй холбоотой явсан Ц.Сансармаа Алтан эрдэнийн өргөмжлөл гардаад л хувийн амьдралдаа асар том эргэлт хийж, Аралын оронд амьдрах болсон.“Азийн фото модель” гэсэн өргөмжлөл гардаж, үнэт эрдэнийн чулуун титмээ Монголчууддаа харуулахаар одоогоос зургаан жилийн өмнө ирж байсан Сансармаа хувийн амьдралаа огцом өөрчилж, “Бага насны хүүхдийг оролдсон, бэлгийн гаж донтой” гэж хэвлэлийн хуудаснаа элдвээр зүхүүлж мод чулуугаар шидүүлэх шахам монголоос хөөгдөж гарсан Герман иргэн Томас Шерьер гэгч эртэй дэр нэгтгэн бас л олон хүнийг гайхашруулж байлаа. Герман улсыг төлөөлөн Монголд сууж байсан консул энэ эр тэр үед хоёр хүүхэд, Япон эхнэрээ орхиод мисс Ц.Сансармаатай дэр нэгтгэсэн учраас энэ мэдээг Монголчууд тун их цочирдон хүлээж авсан. Ц. Сансармаа монголын миссүүдээс хамгийн түрүүн гадагш хөл тавьж японы фото загварын агентлагтай гэрээлэн ажиллах болсон. Фото агентлагийнхаа шугамаар Америк гарч Холливудад хүч үзэхээр бэлтгэж байсан мисс бүсгүйд тухайн үед порно кинонд тоглох урилга нэг биш удаа ирж байсан ч татгалзаж байсан удаатай. Японы фото агөнтлагт чамгүй мөнгө оруулдаг зэрэглэл өндөртэй модель бүсгүй нэг л өдөр фото агентлагтайгаа гэрээгээ цуцалж Америк руу одсон. “Америк явна, кинонд тоглож, Холливудын од болон гялалзана. Даанч АНУ виз олгохгүй байна” гэж хэвлэлд ярилцлага өгч байсан энэ бусгүйг Герман эртэй суунгуут нь виз өгсөн юм гэнэлээ. Олон жил эх орноосоо хол амьдарч байсан мисс бүсгүй маань сүүлийн үед Америкт нөхөр хүүхдийн хамт амьдарч байгаад саяхан эхн орондоо иржээ. Гадаад эртэй ханилж, хувийн амьдрал нь бүтэлгүйтсэн мисс бүсгүй эх орондоо ирсэн ч найз нөхөд ойр дотныхоо хүмүүстэй уулзахаас эрс татгалзаж байгаа гэнэ. Учир нь түүний нүцгэн, шалдан авахуулсан эротик зургууд одоог хүртэл порно сайт, энд тэндэхийн сэтгүүлийн хуудаснаа тавигдаж, интернэт хэрэглэгчдийн нүдийг хужирласаар байна. Японд амьдарч байхдаа Мисс Ц.Сансармаа нүцгэн зургаа авахуулж, сэтгүүлийн нүүрнүүдыг чимж чамлахааргүй их хэмжээний мөнгө олдог байсан юм гэнэ лээ. Нүцгэн биеийн гоо сайхныг өндөр үнээр үнэлж авдаг байсан Японы сэтгүүлүүд өнөөдөр ч мисс бүсгүйн зургийг ашигласаар байгаа бөгөөд түүнийг япончууд хамгийн эротик бүсгүй хэмээн тодорхойлдог гэнэ.
Эх сурвалж : shudarga.mn