Хууль зүйн сайдтайгаа тэрсэлдсэн хэмээн цоллуулж явсан УМБГ-ын дарга асан, хурандаа Ц.Батсүх үүрэгт ажилдаа эргэн оржээ.
Түүнийг тангараг өргөсөн үүрэгт ажилдаа алдаа дутагдал гаргасан хэмээн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн санаачлагаар ЦЕГ-ын дарга асан С.Баатаржавын тушаалаар ажлаас нь халаад байсан юм.
Гэвч тэрээр энэхүү шийдвэрийг хууль бус, мэргэжлийн ёс зүй зөрчсөн шийдвэр хэмээн шүүхэд хандсан байна. Шүүх энэхүү маргааныг авч хэлэлцээд хурандааг хууль бусаар ажлаас нь халсныг тогтоож ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гаргажээ.
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин цагдаагийн албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагааны онцлог, идэвхи санаачлага, дадлага туршлагыг үл ойлгож байсны нэг илрэл нь энэ хэмээн Монголын цагдаагийн хамт олон үзэж байна.
Г.Чугаа