Comment.mn

Ж.Батзандан: Энгийн зөвшөөрлүүдийг бүгдийн хүчингүй болгох цаг болсон

Ж.Батзандан:  Энгийн зөвшөөрлүүдийг бүгдийн хүчингүй болгох цаг болсон

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо энэ долоо хоногт  Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Тус хуулиар үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших, ашиглахад зөвшөөрөл олгох, түтгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой нийтлэг харилцааг зохицуулна.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Ж.Батзандан гишүүн өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрээр  “ Одоогийн үйлчилж байгаа хуулиар зөвшөөрөл нь хэт ерөнхий байдлаар олгогдож байна. Монгол улс 900 хуультай хирнээ 1000 гаруй зөвшөөрөл олгож байна.Энэ бол манай нийгмийн  гажуудал. Манай нийгмийн гар хөл, бизнесийн орчин  “зөвшөөрөл” нэртэй хүлээсэнд байгаа нь нууц биш. Ер нь онцгой болон тусгай зөвшөөрлүүдээс бусад энгийн зөвшөөрлүүдийг бүгдийг нь хүчин гүй болгох хэрэгтэй”  гэлээ.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.