М.Зоригт
Су.Батболд
Х.Баттулга
Ж Батзандан
Х.Болорчулуун
О.Баасанхүү
С.Ганбаатар
Д.Ганбат
Ц.Даваасүрэн
Ц.Оюунбаатар
Д.Сумьяабазар
Я.Содбаатар
Г.Уянга
Л.Цог
Б.Чойжилсүрэн гэсэн эдгээр 16 гишүүн Монгол Улсын сайд М.Энхсайханд асуулга хүргүүлэв. Харин бусад нь яагаад нэгдсэнгүй вэ. Тэдэнд Тавантолгойн асуудал хамаагүй гэж үү. Угтаа ард түмэнд тараасан 1072 ширхэг хувьцаа МАНАН-гаас үүдэлтэй. Тиймээс Тавантолгой ордын хөрөнгө оруулагчид тодорч, хурдасгуур явж эхлэх гэж байгаа үед “Манай талд ашигтай, эдийн засагт өгөөжтэй эсэх”-ийг хэн хэнгүй мэдэхийг хүсэх нь мэдээж. Гэтэл тэд хөшигний цаанаа сууна. УИХ-ын нэр бүхий эдгээр 16 гишүүн Монгол Улсын сайд М.Энхсайханд хаяглаж явуулсан санал асуулгадаа “Тавантолгойн хөрөнгө оруулагчийн 51 хувийг манай улсын дотоодын компани 51-ээс доошгүй хувийг эзэмшиж чадаж байгаа эсэх, Тавантолгой-Гашуунсухайтын 267 км төмөр замын суурь бүтэц нь хуулийн дагуу Монголын талын мэдэлд үлдэж байгаа эсэх, тендерт ард түмэнд тараасан 1072 ширхэг хувьцааг хэрхэн тусгаж байгаа” зэрэг нийт 20 гаруй асуудлыг тодруулж, чуулганы хуралдаан дээр танилцуулахыг хүссэн нь энэ. Нэг үгээр хэлбэр, Тавантолгой ордтой холбоотой асуудлыг ард түмэнд ил, тод байдлаар явуулах үүднээс УИХ дахь нам, эсвэл дотроо “тэмцэгч” болох гишүүд, мөн бие даагчид санал нэгдсэн байв. Арга ч үгүй биз. Яагаад гэвэл, “Оюутолгой” төсөл шиг Тавантолгойг тавиад туухыг хүсэхгүй байгаа байх. Энэ нь ч зөв байхыг үгүйсгэхгүй.
Харин Монгол Улсын сайд М.Энхсайханы хувьд “Тавантолгой зөвхөн уул уурхайг ашиглах, олборлох төсөл биш. 30 жилийн хугацаатай уг төсөл амжилттай болбол хамгийн багаар тооцоход Монгол Улсын ДНБ болоод зарцуулалт, зардал, хөрөнгө мөнгөний үзүүлэлтээс хамааран хамгийн багадаа 94 тэрбум ам.долларын ашиг олох боломжтой. Үүнээс үзэхэд эдийн засгийн хувьд үр ашигтай төсөл. Хамгийн гол нь хэлэлцээр дээр маш олон эмзэг асуудал бий. Энэ тал дээр тохиролцоход дараа дараагийн хэлэлцээр онцгой үүрэгтэй” хэмээсэн. Тэгэхээр гэрээ хэн, хэндээ ашигтай байна гэдэг нөхцлөөр Монголын баялгийг үнэгүйдүүлчихвий гэдэг том айдас бий. Тэгвэл Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлж, хийж байгаа үйлдлийнхээ эзэн байх үүднээс УИХ-ын танхимд Тавантолгой асуудлаар гарт барьсан хөзрөө гишүүддээ дэлгэх болж байна. Гэхдээ тэр хөзрөө нуух л байх. Хамгийн гол нь УИХ-ын дарга З.Энхболд “Үгэнд орохгүй бол М.Энхсайхантай УИХ хариуцлага ярьж болно” гэснийг бодох л хэрэгтэй. Яагаад гэвэл цаана нь хариуцлага гэж зүйл бий шүү.
Эх сурвалж http://www.info.mn