Comment.mn

Эрчүүдэд: арьс арчлах зөвлөгөө

Сайхан эр хүн гэдэг бол өөртөө арчаатай эр хүн. Эр хүний юу өмссөн байх, эдэлж хэрэглэж буй зүйл нь ямар үнэтэй байх, хэр царайлаг байх нь хамаагүй. Хэрэв бохир заваан л бол сайхан байж чадахгүй.Тиймээс бид эр хүний, таны шинэ төрхийг бий болгох алхмуудыг нэрлэж байна.

1. Нүүрээ цэвэрлэх. Энэ бол өглөө усаар нүүрээ булхаад өнгөрөхийн нэр биш. Нүүрээ хуурайшихаас хамгаалж нүүрний скраб хэрэглэ. Мөн нүүрэн дээр бохирдолтоос болж үүсдэг элдэв батга, улаан толбыг арилгахын тулд нүүрээ сайтар цэвэрлэж байх нь зүйтэй. Гоо сайхын бүтээгдэхүүн зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан зүйл гэж хэн хэлээд байгаа юм бэ? Эр хүн та ч бас бусдад сайхан харагдахыг хүсч байгаа биз дээ.

2. Сахлаа хусах. Арьсныхаа онцлогыг мэдэж авсан бол сахлаа хусахаас амархан зүйл гэж байхгүй. Ихэнх эрчүүд сахлаа өдөр бүр хусдаг ч иргүй хутгаар хусах гэж хичээгээд байдаг нь тэдний хамгийн том алдаа. Сахлаа хусах бүртээ шинэ сахлын хутга хэрэглэх нь зүйтэй. Зарим үед сахлаа хусахгүй байсан ч зүгээр. Жорж Клуни сахалтайгаа ч дажгүй харагддаг шүү дээ.

3. Арьсаа чийгшүүлэх. Нарны туяа бол арьсны нэг номерын дайсан. Арьсыг хуурайшуулж, баллаж орхидог. Арьсныхаа чийглэг байдлыг хадгалахын тулд өдөр бүр арьсныхаа онцлогт тохирсон тос түрхэж байх нь чухал. Глицерин, эсвэл чийгшүүлэгтэй лосьон сонгохоо мартуузай. Спиртны найрлагтай тос, чийгшүүлэгч лосьон арьсыг аврахаасаа илүү хуурайшуулдаг.

4. Уруулаа арчлах. Уруул хуурайшиж хагарах, омголтох нь уур амсгал, салхитай холбоотой. Хэрэв та өдрийн ихэнх цагийг гадаа өнгөрүүлдэг бол уруул өнгөлөгч бальзам хэрэглэхээс бүү цааргалаарай.

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.