Comment.mn

Хэсэг залуус ядуу айлаар шоу хийсэн үү?

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд нэгэн ядуу айл өрхөд дөрвөн сартай хүүхэд харангадаж үхэхэд ойрхон байна гэсэн мэдээллийн мөрөөр цахим ертөнцийн хэсэг залуус тусламжийн гараа сунгаж, тус айлд идэж уух юм, хувцас хунар, нүүрс түлээ дөхүүлж өгөн, улмаар тус айлд туслах гэсэн хандивын цуваа үргэлжилсээр байгаа билээ.

Дөрвөн сартай хүү, ой есөн сартай охиноо ээж Батнаран нь хаяад ор сураггүй алга болсон, тиймээс эмээ нь хоёр хүүхдийг хараад хар усаар гол зогоож байна. Тиймээс хандив цуглуулъя гэсэн мэдээллийн дагуу ийнхүү хэсэг залуус нэгдсэн байна. Цаашлаад тус айлын гэр орныг сайжруулж, хашаа хатгаж өгөх юм гэнэ.

Гэтэл дээрхи мэдээллийг 19 настай Батнаран болон түүний ээж үгүйсгэж, “Худлаа цуурхал тараасан байна. Би хүүхдүүдээ хаяж яваагүй, надад бичиг баримт байхгүйн улмаас ажил хийж чадахгүй байгаа. Гэхдээ бичиг баримтаа гаргуулж авахаар болсон. Тэгээд ажилд орно доо” гэж ярьсан бол ээж нь “Миний охин ерөөсөө гэрээсээ дайжиж яваагүй. Хүүхдүүдийнх нь эцэг автын ослоор өөд болсноос болж жаахан сэтгэл санаа нь тавгүйрхсэн. Одоо зүгээр болж тайвширсан байгаа” гэж ярив. Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.