Comment.mn

“Япон автомашин оруулж ирнэ” гэсэн залилагчдын хэрэгт 1300 хүн хохирчээ

“Япон  автомашин дуудлага худалдаа, захиалгаар зуучилж нийлүүлдэг” хэмээн иргэдийн хууран мэхэлсэн бүлэг этгээдийн хэрэг цагдаагийн мөрдөн шалгах албанд  дарагдсаар байгаа ажээ. 2013 оноос  эхлэн  залилангийн  ийм бүлэглэл ажиллаж байсан байна.  “Гүн бэйс” компанийн  хэсэг залуус NEGTUGRUG.COM цахим сүлжээгээр иргэдээс анх захиалга авч, “Таны машиныг нэгээс хоёр сарын дотор оруулж ирнэ. Та манай дансанд мөнгөө хийгээрэй” гэсэн зар түгээж харалцагчдаа бүрдүүлжээ. Тус компанийн бас нэгэн хамтрагч нь “Тэнгэрийн тамга” гэх компани. Мөн дээр нь алтан сумурай” компани нэмэгдэж байна. Гэхдээ эдгээр нь бүхэлдээ залилангийн нэг  л бүлэглэл бололтой. Тэд анх тавуулаа ийм “бизнес” эхлүүлжээ.  Харин одоо энэ хэрэгт долоон хүн шалгагдаж байна.  Өнгөрсөн намар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэсийнхэн иргэдийн гомдлоор тэднийг шалгаж эхэлсэн боловч хэргийн гол эздийн нэг “Д” гэгч нь  гадаад руу оргон зайлсан сурагтай. Уг хэрэгт нийтдээ 1300 гаруй хүн хохирчээ. Нэгэн хохирогч өөрийн цахим  хуудсанд  “Миний бие 2014 оны 1 сард японоос дуудлага худалдаагаар машин авах гэж Гүн бэйс компани буюу NEGTUGRUG.COM-д хандан машин захиалсан. Тэгвэл  таны машиныг авчлаа гээд 20 сая төгрөг аваад одоог хүртэл мөнгөөч авч чадахгүй байдалд ороод байна. Тухайн газар гадаадаас ийм төрлийн үйл ажилгаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх, мөнгөө дандаа татвараас нуун компаны бус хувь дансаар авдаг, ингэж олон хүмүүсийг хулхидаж  байгаа тул тус газрыг шалгаж өгнө үү” гэсэн байлаа. Иймэрхүү байдлаар хохирогчдын нийт хохирлын  мөнгөн дүн ойролцоогоор 1,2 тэрбум гаруй болжээ. Иймээс тэдгээр компанийн эздийг яаралтай шалгаж, хохирлыг барагдуулах талаар өнөөдөр хохирогчдын төлөөллүүд нь хэвлэлийнхэнд хандлаа. Асуудал хэрхэн шийдэгдэх нь одоогоор бүрхэг байгаа аж.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.