Comment.mn

76 настай онгон эмэгтэй анхны хайртайгаа учиржээ

Snapshot_2015-02-01_2024459800260452015-02-02-12-25[www.urlag.mn]76 настай хэрнээ өдийг хүртэл хүнтэй дотно харилцаанд орж үзээгүй онгон биеэрээ эмэгтэй байдаг гэвэл та итгэх үү. Тэгвэл 76 настай онгон эмээ Татарстаны асрамжийн газар анхны хайртайгаа учирч хуримаа хийсэн байна. Түүний нөхөр 67 настай бөгөөд хөгжлийн бэрхшээлийн улмаас бүсгүйчүүдтэй харилцахаас санаа зовж, ичдэг байсан учраас өдийг хүртэл гэрлээгүй явжээ.

Харин түүний сүйт эмэгтэй он удаан жил ганцаараа явсан шалтгаанаа ингэж тайлбарлажээ. “Манай ээж их хатуу хүн. Намайг эрэгтэй хүнтэй уулзах, болзохыг хориглодог байсан. Тэгээд ч би фермдээ өглөөнөөс оройг болтол ажилладаг байсан болохоор залуустай уулзах зав гардаггүй байсан” хэмээжээ. Мөн тэрээр өөрийн анхны хайртын тухай хэлэхдээ тэр маань их сайн хүн архи ууж тамхи татдаггүй, их тусархаг нэгэн. Миний бие муудаад хэвтэрт байхад дэргэдээс минь огтхон ч холдолгүй үргэлж асарч, халамжилдаг байсан хэмээн ярьжээ.

www.Urlag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.