Би хэдийгээр улс төрийн асуудлаас хол байхыг зоридог ч энэ удаад сэтгэл эмзэглүүлсэн нэгэн зүйлийг та бүхэнтэйгээ хуваалцмаар санагдлаа.Уучлаарай.
Сүүлийн 10шахуу хоног Япон орныг цочирдлын байдалд оруулж,гэхдээ бас итгэл найдвараар аврал эрэн хүлээлгэн,Японы ард түмэн нэгэн хүүгээ эсэн мэнд эргэж ирээсэй гэж залбируулсан үйл явдал болсон юм.
Харин өнөө өглөө тэр хүү нь харьж ирэхээргүй үүрд одсоныг мэдсэндээ миний бие ч туйлын их харамсаж байна.
Исламын (өөрсдийгөө улс гэж нэрлэж буй ISIS)зэвсэглэлт бүлэглэлд өнгөрсөн 8сард барицаалагдан,улмаар холбоо тасарсан,найз бөгөөд Японы иргэн,зэвсэг наймаалагч Юкава Харүнагийн сургийг гаргахаар 10сарын22өдөр Сири улсыг зорисон сэтгүүлч,Япон улсын иргэн Гото Кэнжи(47настай) нь хамтрагч хөтөч нь “Аюултай тул хамт явж чадахгүй″ гэж татгалзсанаар өөр хөтчийг даган Ислам(шинээр байгуулагдсан)улсын төвлөрч буй хойд Сирийн Алеппо аймаг руу 10сарын24өдөр өмнөд Туркийн Килисээр дамжин нэвтэрсэн байна.
Гэвч 10сарын29нд нутаг буцах өдөр болсон ч эргэж ирсэнгүй.Харин Гото нь 2014оны11сарын1өдөр Турк найзруугаа утасдан,зам заах хөтөчдөө хууртагдан Исламын зэвсэгт бүлэглэлийн гарт орсон тухайгаа мэдэгджээ.
Исламын зэвсэгт бүлэглэлийн зүгээс 2015оны1сарын 20нд Юкава Харүнагийн хамтаар дээрхи бүлэглэлд барицаалагдан,барицааны мөнгө нэхэмжилсэн бичлэгийг Youtube-ээр дамжуулан Японы засгийн газарт хандан илгээсэн ба улмаар мөнгөн нэхэмжлэл бус,Иордан улсад барицаалагдсан өөрийн хамсаатан,террорист эмэгтэйг суллахыг шаардан,хүнээ хүнээр солих шаардлага тавьсан билээ.
Иордан улс ч хариуд нь өөрийн талын нисгэгчийг суллахыг шаардан,харилцан асуудлыг хэлэлцсэн боловч үр дүнд хүрэлгүй,сэтгүүлч Гото Кэнжи нь 2015оны2сарын1өдрийн өглөө(Японы цагаар05цаг)хороогдсон болох нь тодорхой боллоо.
Африк,Ойрхи дорнод,Сири болон Ирак зэрэг дайны ул мөр арилаагүй бүс нутгуудад болж буй Исламын зэвсэгт,террорист бүлэглэлийн бодит байдлыг сурвалжилж гадаад ертөнцөд үнэн мөнийг нь дамжуулж байснаас гадна дүрвэгсдийн тосгодын хүнд нөхцөлд өсөн торниж буй хүүхдүүдийг сурвалжлан,”Дох-ын хотод хүн болж төрөөд…”,”Сургуульд явж чаддагсан бол”зэрэг нийгмийн бодит асуудлыг хөндсөн ном бүтээлээрээ Японы “Санкэй Шинбүн”сонины нэрэмжит шагналыг хүртэж,Афганистаны хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл,цүнх зэргийг илгээх сайн дурын байгууллагын гишүүн байжээ.
Мэргэжилийн сэтгүүлчээр тогтохгүй хувь хүнийхээ хувьд ч хүн чанар,хариуцлага үүрэх өндөр ухамсартай байсан гэж үзэг нэгт сэтгүүлч нөхөд нь дүгнэж байсан тэрээр,Туркээс хөдлөхийн өмнө хийсэн бичлэгтээ,”Надад ямар нэг муу зүйл тохиолдвол зөвхөн миний л хариуцлагаас шалтгаалсан гэдгийг ойлгож Сирийн ард түмнийг бүү буруутгаарай гэж элэг нэгт та бүхнээсээ хичээнгүйлэн хүсье!”гэжээ.
Найзынхаа төлөө,үнэний төлөө өөрийгөө умартан аюулт бүс рүү нэвтэрсэн зоригт хүү,чадварлаг сэтгүүлчээ ийнхүү Япон улс алдлаа.
Түүнийг суллахыг шаардан дэлхийн олон орноос Фэйсбүүкт
I AM KENJI гэсэн лоозон бичгээр нэгдэн,суллахыг шаардан,хамтран залбирч,гарын үсэг цуглуулж байсан билээ.
Би хэдийгээр сэтгүүлч биш жирийн нэгэн иргэн боловч Японд амьдарч буй Монгол хүний хувьд,түүний ярилцлагыг радиогоор сонсож байсны хувьд,суллагдаасай,суллагдах байх,суллагдчих юм шиг байна гэж итгэн хүлээсэн хүмүүсийн нэгний хувьд харамсалтайгаар амь эрсэдсэн үнэн мөний дуу хоолой,сэтгүүлч Гото Кэнжи болон түүний гэр бүлд чин сэтгэлийн гүн эмгэнэл илэрхийлье.
Хүн төрөлхтөн дайн дажингүй амар амгалан орших өдөр хурдан ирээсэй.
2015.2.1.Japan
©Dairiijav Ayurzana 2006-2015 Эх сурвалж: https://www.facebook.com/dairiijav.ayurzana