Comment.mn

Онлайн системийн “цоорхой” уул уурхайд хэрүүлийн алим үүсгэлээ

download716313194201502020950Ашигт малтмалын газраас цуцлагдсан 106 лицензийг сэргээх хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдээс онлайн захиалга авахаар төлөвлөж байсны дагуу энэ сарын 26-ны өглөөний 8:00 цагт эхний ээлжийн 30 талбайд онлайнаар захиалга авч эхэлсэн нь уул уурхайн салбарынхны дунд “хэрүүлийн алим” шидэж орхив. Техник технологийн хөгжлийн талаас нь авч үзвэл дэвшилтэт арга барил гэмээр байвч системийн хүчин чадлын доголдлоос шалтгаалан гацалт үүссэн нь энэхүү онлайн захиалгын ач холбогдлыг навс бууруулахад хүргэлээ.

Уул уурхайн салбарын туршлагатай “акулууд” захиалгаа өгөхөөр бэлтгэн, компьютерээ аль болохоор өндөр хүчин чадалтайг сонгож, “уяа сойлгоо тааруулан” хүлээсэн боловч талаар болох нь тэр!

Захиалгын онлайн систем нээгдмэгцээ гацалт үүсгэж, эргэж ажиллагаанд оронгуутаа аль хэдийн 30 байршил нь захиалгатай болчихсон байсан нь “олны нүдийг орой дээр нь гаргав”. Хамгийн хачирхалтай нь, системийн гацааны хаагуур нь гараад тэрхүү “азтай 30 гар” захиалгаа өгчихдөг байнаа?

Энэ л асуулт уул уурхайн салбарын халуун тогоонд чанагдан, хатуу хөтүү, жаргал зовлонг нь яс махаараа мэдэрсэн мэргэжлийнхний сэтгэлийг гонсойлгож, системийн “цоорхойгоор” захиалга авч амжсан тэдгээр нөхдийг хардах сэрдэх суурь хөрсийг бий болгож байна.

Үнэхээр систем ямар ч доголдолгүй хэвийн ажиллаад, бүгд саналаа эрх тэгш өгч чадсансан бол өдийд ийнхүү гомдлын бараан сүүдэр үүсч, АМГ дээр бөөн хэл ам дэгдэхгүй байсан нь мэдээж.

Ер нь, мэргэжлийн онцлог шаардагдах, стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн салбарын ажиллагааг ингэж онлайнаар, олонд төдийлөн түгээмэл бус, ойлгомжгүй хэлбэрээр явуулах нь хэр оновчтой юм бол оо? Зүгээр нэг, хэн ч барьж аваад хийчихээр, баарны зөөгч, худалдагч шалгаруулж байгаа биш дээ! Эсвэл, иймэрхүү хэлбэрдэлт нь худлаа шалгаруулсан дүр үзүүлж, өөрсдийн хүсэл зорилгоо гүйцэлдүүлэх сонгомол арга болоод байна уу?

PHOTONEWS.MN

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.