Эх сурвалж http://www.info.mn
Монголын шатрын холбооны урилгаар дэлхийн аварга Г.Каспаров, В.Ананд нарын дасгалжуулагч асан, өдгөө Туркийн шигшээ багийг удирдан дасгалжуулж буй Их мастер Михаил Гуревич өөрийн эхнэр, FIDE-гийн шүүгч, олон улсын мастер Маша Клиновагийн хамтаар ирэх сарын 15-25-нд манай улсад ирэхээр болжээ. Тэрбээр улсын шигшээ багийнхан болон өсвөрийн шилдэг тамирчдын дунд сургалт, тэмцээнүүдийг зохион байгуулахад оролцож зөвлөгөө өгөх юм байна. Тус сургалтад насанд хүрэгчид болон хүүхдүүд багтсан 40 хүнийг хамруулах бөгөөд оролцохыг хүсэгчид 100-150 ам.доллар төлөх аж. Мөн FIDE-гийн шүүгчдийн зөвлөлийн дарга, их мастер Гривас Эфсратиос шүүгчдийн хурлын дарга Панагиотис Николопоулис нар манай шатрын шүүгчдийн дунд сургалт зохион байгуулахаар болжээ