Comment.mn

Тариаланчдад олгох 25 тэрбум төгрөгийн урамшууллыг өгч эхэллээ

Тариаланчдад олгох 25 тэрбум төгрөгийн урамшууллыг өгч эхэллээ

2014 оны ургацаас дотоодын гурилын үйлдвэр болон Тариаланг дэмжих санд нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайд олгох мөнгөн урамшуулалтай холбогдуулан “Улаанбуудайн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулсан юм. Ингэснээр хүнсний улаанбуудайн нэг тонн тутмын урамшуулал 70 мянган төгрөг болсон билээ. Өөрөөр хэлбэл, өмнөх жилүүдэд олгож байсан 100 мянган төгрөгийн урамшууллыг 70 болгож өгөхөөр тогтсон. Тэгвэл тариаланчид энэ долоо хоногоос урамшууллаа авна. Энэхүү урамшуулалд 908 аж ахуйн нэгж хамрагдаж байгаа юм. Харин 25 тэрбум төгрөгийн урамшуулал олгох ажилд өнөөдрөөс олгож эхэлж байна.

С.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.