Мөн энэхүү тоглолтын үеэр үзэгчдийн хамгийн их хүсэн хүлээдэг спрайт слэйм данкийн тэмцээн зохион байгуулсан бөгөөд Жонатан Блейк түрүүлэв. Үндэсний супер лигийн хоёр дахь өдөр дасгалжуулагчдын санал дээр үндэслэн шалгарсан супер лигийн тоглогчид нэг баг болон өрсөлдсөн юм Улмаар “Бүх оддын тоглолт”-ын Баруун бүсэд холбон тоглогчоор Крис Лоусен, хамгаалагчаар Т.Санчир, довтлогчоор О.Ууганбаяр, хүчний довтлогчоор С.Өрнүүнбилэг, төвийн тоглогчоор Ф.Холмс нар тоглов. Зүүн бүсэд холбон тоглогчоор О.Сэргэлэн, хамгаалагчаар Ц.Азбаяр, довтлогчоор Г.Цэнгүүнбаяр хүчний довтлогчоор Б.Билгүүн, төвийн тоглогчоор Т.Акол нар эхний тавд багтжээ. Хоёр багийн тоглолт 106:118-аар Зүүн бүсийнхний ялалтаар өндөрлөсөн юм. “Бүх оддын тоглолт”-ын тоглолтын сүүлийн өдөр буюу өчигдөр Инчёны Азийн наадамд Монгол түмнээ баясгаж, шилдэг наймд шалгарсан шигшээ багийн залуус АНУ-аас ирсэн легионеруудын багийн эсрэг халз тоглолт хийлээ. Гурав дахь удаагаа зохион байгуулсан энэхүү халз тоглолтод 2013 онд легионеруудын баг хожсон бол өнгөрсөн онд Монгол Улсын шигшээ баг цаг дуусах мөчтэй зэрэгцэн хожил байгуулсан билээ. Энэ удаад ч гэсэн Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийнхан илүүрхэж АНУ-ын легионеруудыг 102:98-аар буулган авлаа.
Эх сурвалж http://www.info.mn