Энэ үеэр ИТХ-ын дарга О.Буджав, Дэлгэрцогт сумын намын хорооны дарга С.Отгонжаргал нар тус хуралдааныг дүрмийн бус хурал болох нь гэсэн зарчмын зөрүүтэй санал хэлжээ. Ингэж хэлснийх нь төлөө тэднийг намын дарга С.Сүхбаатарыг дэмжигч талынхан нь бүлэглэн зодсон гэнэ.
Хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна. Хэргийг шалгах явцад тус аймгийн цагдаа Гүндсүрэн хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар хөөцөлдөж байгаагаас гадна Гүндсүрэн цагдаагийн алба хаагчиддаа үүрэг өгч, холбогдох бүх баримтыг устгуулсан сурагтай. Ямартай ч намаараа талцаж суудаг орон нутгийнхан нударгаар асуудлыг шийдэх гээд бүтсэнгүй бололтой.
Эх сурвалж: www.mminfo.mn