Уг нь ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Гэмт бүлэглэл, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж, шалгасан ч мөрдөн байцаалтын явцад солонгос, монгол хоёр залуу харилцан тохиролцсоны улмаас бэлгийн харилцаанд орсон байжээ. Түүнээс “хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байдал илрээгүй” байна.
Харин БЗДХ-ын Тандалт судалгааны албанаас эдгээр хоёр залууд шинжилгээ хийхэд БНСУ-ын иргэн нь ХДХВ-ын халдвартай болох нь батлагдаж, Монгол Улсын иргэнээс гурван удаагийн давтан шинжилгээгээр ХДХВ-ын халдвар илрээгүй аж.