Comment.mn

АНУ-д “Сүх хүү” ном англи хэлээр гарчээ

АНУ-д “Сүх хүү” ном англи хэлээр гарчээ

Монгол Улсын хэвлэлийн “Бит пресс” компани эх бэлтгэж хэвлэсэн, Монгол Улсын Ардын боловсролын тэргүүний ажилтан, хүүхдийн зохиолч Б.Энхбаяр, /бага/ Чой. Лувсанжав нарын туурвисан “Сүх хүү” ном АНУ-ын Калифорни муж улсын Сан- Франциско хотноо 2014 оны арванхоёрдугаар сард англи хэлнээ хэвлэгдсэн нь Америк орны хүүхэд, өсвөр үеийнхний сонирхлыг ихэд татсан байна. Төрөлх эх орондоо багш, хүүхдүүдийн сургалтад монгол, англи, казах, орос хэлнээ кирилл, монгол бичгээр 11 удаа хэвлэгдэн, 1978 онд төв, хөдөөгийн номын сангуудад хамгийн олон хүүхэд уншсан номоор шалгарсан “Сүх хүү” номд, Монголын үндэсний домогт баатар, их жанжин Д.Сүхбаатарын бага насны амьдралын тухай “Сүх хүү”, “Шавь”, “Ном”, “Ах дүү хоёр”, “Сүхбаатар багадаа”, “Хөх даалимбан дээл” зэрэг хүүхэд, өсвөр үеийнхний ихэд сонирхон уншдаг цуврал Тогтоогийн хөндийд уулзах үеэр Сундуй гүний хөшөөний дэргэд өгүүллэг хэвлэгджээ. Энэхүү “Сүх хүү” номыг Америкийн монголч эрдэмтэн, доктор Майкл Хесс англи хэлнээ хөрвүүлэн, Америк орны хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулан хэвлүүлсэн байна. Монгол Улсын үндэсний домогт баатар Д.Сүхбаатарын бага насны амьдралыг уран сайхны аргаар зураглан туурвисан энэ ном Америк орны хүүхдүүдэд зөв төлөвшин хүмүүжихэд нь үлгэр дууриал болно хэмээн монголч эрдэмтэн доктор Майкл Хесс үнэлжээ.

 Их жанжныхаа ойд

Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө цогцтой тэмцэгч, халуун эх оронч их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 122 жилийн ойд Монгол Улсын Ардын боловсролын тэргүүний ажилтан, Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооны гишүүн, хүүхдийн зохиолч, уран зохиолын орчуулагч Б.Энхбаяр, хүүхдийн зохиолч /бага/ Чой.Лувсанжав нарын туурвисан “Сүх хүү” номыг О.Дашбалбарын нэрэмжит Монголын хүүхдийн номын “Тэмүүлэл” хэвлэлийн редакци, хэвлэлийн “Бит пресс” компанитай хамтран хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулж, хар цагаан өнгөт зураг чимэглэлтэй гоё сайхан хэвлэн гаргалаа. 1993 оны хоёрдугаар сард Д.Сүхбаатарын мэндэлсний 100 жилийн ойд зориулан 11 мянга гаруй хүүхдийн захиалгаар “Шувуун саарал” хэвлэлийн үйлдвэрт хэвлэхийн өмнөхөн учир битүүлгээр эхтэйгээ хамт хулгайд алдагдсан энэ ном 20 жилийн дараа бүрэн эхээрээ анх удаа хэвлэгдсэн байна. “Сүх хүү” номд бага ангийн сурах, унших бичгүүдэд 1970 оны эхнээс он дараалан хэвлэгдсэн Д.Сүхбаатарын хүүхэд үеийн амьдралыг тод томруун харуулсан “Сүх хүү”, “Шавь”, “Хөх даалимбан дээл”, “Ачтай хүүхдүүд”, “Арван лан”, “Аргал”, “Улаач хүү” зэрэг хүүхэд, өсвөр үеийнхний ихэд сонирхдог 50 гаруй өгүүллэг хэвлэжээ. Үүний сацуу “Д.Сүхбаатар Зүүн өмнө хязгаар нутгаар зорчсон тэмдэглэл” гэсэн Д.Сүхбаатар, Монгол Улсын 1922 оны түүхэн үйл явдлуудтай холбоотой замын тэмдэглэл хэвлэгдсэн байна. Мөн “Их жанжин Сүхбаатар” гэсэн үлэмж сонирхолтой туужийн хэсэг, Баруун хязгаарыг цагаантны дээрэмчдээс чөлөөлж буй буй Хасбаатар, Байкалов нарын захирсан Монгол, Зөвлөлтийн партизануудын баатарлаг тэмцлийг өгүүлсэн “Толбо нуур” хэмээх найруулал хэвлэгджээ. Энэ номд МАН-ын анхны дарга С.Данзан, Ерөнхий сайд Д.Бодоо, их жанжин Д.Сүхбаатар нарын эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөний төлөө тэмцэж явсан түүхэн үйл явдлуудтай холбоотой үлэмж сонирхолтой нийтлэл, 100 гаруй хар цагаан, өнгөт гэрэл зургууд хэвлэгдсэн нь олны сонирхол ихэд татаж байна. Басхүү энэ номд академич Ж.Болдбаатар, Монгол Улсын гавьяат багш, профессор, хүүхдийн нэр зохиолч П.Рэнжин, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч Д.Давааням, нэрт сэтгүүлч Я.Сумъяа, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн С.Чулуунцэрэн нарын үлэмж сонирхолтой дурсамж, ярилцлага хэвлэгдлээ. “Сүх хүү” хэмээх энэ ном нь Д.Сүхбаатар түүний журмын нөхдийн эх орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун амиа зориулан тэмцэж явсныг хойч үеийнхэн нь үнэн мөнөөр ойлгоход үлэмж тус болох бүтээл хэмээн уншигч олон үнэлж байна.

Д.ГАЛТ
/Соёлын тэргүүний ажилтан, яруу найрагч/

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.