Comment.mn

Улаагчин хонь өдөр

Аргын тооллын 1 сарын 31-ны бямба гараг, билгийн тооллын өвлийн адагс арын шинийн  12-ны санчир гараг, 9 улаан мэнгэтэй, идрийн  барилдлагатай, хий суудалтай, хэрцгий охин одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 08:12 цагт  мандан, 17:37  цагт жаргана.

Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Бөө, удганы үйл, хэрүүл тэмцэлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.