Реппер Цэцэ буюу Намнандоржийн Цэцэнбилэгийн Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд тохижуулсан “Гэр бүлийн уншлагын танхим”-ын нээлт өнөөдөр болж өнгөрлөө.
Тэрээр өмнө нь Мобиком корпорациас зарласан “Зүрх бүхний төлөө” зорилтот хөтөлбөрт “Гэр бүлийн номын сан” байгуулах төслөөр оролцож байсан юм.
“Гэр бүлийн номын сан” байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд “Ном ба Ирээдүй” хандивын тоглолтыг зохион явуулж байсан билээ.
Их хотын хүүхэд багачуудын ирээдүйн боловсролд сэтгэл тавин, унших нөхцөл, суралцах орчныг сайжруулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Н.Цэцэнбилэгийнхээ цаашдын ажил үйс, уран бүтээлд өндөр амжилт хүсэн ерөөе.
Эх сурвалж: www.undesten.mn