Comment.mn

Хүнсний зүйл худалдан авахдаа сэрэмжтэй байхыг анхааруулав

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан “Сар шинийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар шинжилгээ баталгаажилтгүй, хаяг шошгогүй, хаана, хэн, хэзээ үйлдвэрлэсэн, савласан нь тодорхойгүй за рим нэр төрлийн цагаан идээ, бууз банш, жимс, нарийн ногоо, худалдаалж байсан зөрчил дутагдал илрүүлжээ. Иймд хугацаа нь дууссан, хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг харилцагч компаниудад нь мэдэгдэж, буцаан татан авалт хийлгүүлэхээр болсон байна. Улмаар ард иргэдийг хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа дараах зүйлсийг анхааруулах хэрэгтэйг сэрэмжлүүлэв. Үүнд, үйлдвэрлэгчийн нэр, хаяг, хэмжээ, тоо ширхэг, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах, дуусах хугацаа зэргийг сайтар шалгаж үзэхийг Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүллээ.

 

Д.НЭРГҮЙ

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.