“Эрдэнэс Тавантолгой” компанид хийсэн шалгалтын ажлын хэсгийг ахалсан Д.Хаянхярваагаас цөөн асуултад хариулт авлаа.
-“Эрдэнэс Тавантолгой”-д хийсэн шалгалтын үр дүн ямар байсан вэ?
-Бид төрийн өмчийн компаниудаа менежментийн хувьд зөв удирдаж чадахгүй байна. Төр өөрийн эзэмш лийн компанидаа улс төрийн томилгоо хийдэг. Ийм томил гоо бизнесээ тэлж, авч явахад хүндрэл учруулж байгаа нь шалгалтын явцад харагдаж байна лээ. Төрийн өмчит компанид бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар шахдаг нийтлэг зөрчил байсан. Үүнийг бид дүгнэлтдээ гаргаж тавьсан. Түүнээс гадна “Тавантолгой” компани Монгол Улсын иргэн бүрт 1072 хувьцаа эзэмшүүлэх ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан. Гэвч хувьцааны асуудалд дорвитой нэг ч алхам хийсэнгүй. Компанийн зүгээс хууль эрх зүйн хүрээнд иргэдэд хувьцаа тараах боломжгүй байсан мэтээр тайлбарладаг. Тэгэхээр Засгийн газар, УИХ-ын өмнө гаргасан хууль тогтоомжоо эргэж харах зайлшгүй шаардлагатай байна. “Эрдэнэс Тавантолгой” компанид оны өмнөөс шалгалт хийж эхэлсэн. Тус компани гадаадын зарим хөрөнгө оруулагчтай хийсэн гэрээ, хэлцлүүд нь тааруухан болсныг энд хөндлөө. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн одоогийн удирдлагууд Австрали, Хятадын компанитай байгуулсан гэрээгээ сайжруулах гэж нэлээн оролдсон. Бүх зүйлийг үгүйсгэж болохгүй. УИХ-ын гишүүд уг компанид хийсэн шалгалттай холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооноос тогтоол гаргах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Ингэхдээ УИХ, Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийг эргэж харах, төрийн өмчтэй холбоотой асуудлаар төр ямар байр суурьтай байх ёстойг нарийвчилсан нь дээр юм байна.
-“Эрдэнэс Тавантолгой” компани854 тэрбумын алдагдалтай ажиллаж байгаа гэсэн. Ийм их алдагдал хүлээх гол шалтгаан нь юу байв?
-Өнгөрсөн онд шалгалт хийж байхад ам.долларын үнийн өсөлтөөс болж, 70 гаруй тэрбум төг-рө гийн алдагдал хүлээсэн. Өөрөөр хэлбэл, Монголын бүх аж ахуйн нэг ж валютын хан шийн савлагаанаас болж маш их алдаг-дал хүлээж байгаа нь нууц биш. Алдагдлын хэмжээг нарийн сайн мэдэхгүй байна. Биднийг шалгалт хийж байхад тус компанийн алдаг дал одоогийн төвшинд хүрээ гүй байсан. Энэ мөнгийг алдагдал гэхээсээ илүүтэй зээл гэж нэрлэсэн нь оновчтой байх. “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаагаа явуу-лахын тулд “Чалко” компаниас мөнгө зээлж, тодорхой хэсэг нь Хүний хөг жил сангаар дамжсан. Дараа нь компани өөрийнхөө үйл ажил лагааг өргөжүүлэхийн тулд Монголын арилжааны банкуудаас зээл авсан. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаж, борлуулалт буурсан нь алдагдал хүлээхэд нөлөөлсөн.
-Компанийн удирдлага, ТУЗ-ийн гишүүд өндөр цалин авдаг гэсэн мэдээлэл байдаг. Шалгалт хийхдээ энэ асуудлыг хөндсөн үү?
-Компанийн ТУЗ хуралдаж, гишүүдийнхээ цалинг нэмэх асуудлыг Г.Дэнзэнгийн үед шийдсэн юм билээ. Тодруулбал, компанийн ТУЗ-ийн дар га нь зургаан сая, гишүүд нь1.8 сая төгрөгийн цалинтай ажилладаг. Энэ нь “Төрийн өмчийн оролцоотой компанийн ТУЗ-ийн гишүүдийн цалингийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс ихгүй байна” гэсэн Засгийн газрын тогтоол шийдвэрийг зөрчсөн байгаа юм. Түүнээс гадна Улаанбаатар хот дахь “Эрдэнэс Тавантолгой” компанийн оффис дээр 125 хүн ажиллаж байх жишээ тэй. Ер нь ямар ажил үүргийн хуваарьтай нь мэдэгдэхгүй олон хүн цалинжуулдаг үзэгдэл зөвхөн энэ компанид ч байгаа юм биш. Төрийн өмчийн бүх компанид байдаг. Тэгэхээр энэ мэтчилэн олон зүйлийг бид оновчтой шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх хэрэгтэй байна.
Эх сурвалж: www.unen.mn