Ямартай ч Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” нэрийн дор иргэд олон нийтээс мессежээр санал авах болсноо зарласан. Өөрөөр хэлбэл, үүрэн холбооны сүлжээ эрхлэгчид иргэдийн саналыг 15151111 тусгай дугаараар хүлээн авахын тулд санал асуулгын тестийг сүлжээн дэх бүх хэрэглэгчдэд мессежээр илгээхээр зохицуулж байгаа юм. Тэгвэл энэ санал асуулгыг УИХ-ын зарим гишүүн эсэргүүцэж байгаа нь энэ.
Б.БӨРТЭ
Эх сурвалж http://www.info.mn