Хувийн бизнес эрхлэх, санхүүгийн үйл ажиллагаанд ээлтэй өдөр. Өмнөх өдрийн төлөвлөгөөт үйл ажиллагаа бага боловч ирээдүйтэй өөрчлөлт авчирна. Хонинууд гэрээс гадуур амарч, орчноо сольж, зугаацан цэнгэж болно. Магадгүй, өөрийн тогтонги тайван байдлыг орхиж, зарим нэг зүйлд хүч чадлаа дайчлан зориулах шаардлага гарах бололтой. Үдээс хойш таагүй мэдээ хүлээн авахад бэлэн бай.
Үхэр – (4/20-5/20)
Энэ өдөр та гадагш гарахдаа болгоомжтой байх хэрэгтэй бөгөөд эрсдэлтэй алхам хийхгүй байхыг анхааруулж байна. Ингэхийн тулд гэрээнд гарын үсэг зурахдаа дахин нэг нягтлах хэрэгтэй. Эмэгтэй үхрийн ордныхныг богино хугацааны сонирхолтой адал явдлууд хүлээж байна. Үүнтэй холбоотойгоор хувийн амьдралд өөрчлөлт гарч болзошгуй. Харин энэ ордны эрчүүдийн эрүүл мэндэд хүндхэн асуудлууд тулгарч мэднэ. Мэргэжлийн эмч домчид хандвал зохилтой.
Ихэр – (5/21-6/21)
Tүp зуурын боловч таатай уулзалт хүлээж байна. Урьд цагийн санаа, төлөвлөгөөг биелүүлэхэд таатай өдөр. Хувийн амьдралд ямар нэгэн өөрчлөлтүүд гарч болзошгүй. Өнөөдөр хамгийн чухал нь алдаа гаргахгүйг хичээх ба бүх юмыг цагт нь хий. Бусдын сэтгэгдэлд найддаг зуршил тань танаар хатуухан тоглох болно. Гадаадад аялахаас бүү татгалз. Боломжийг нээнэ.
Мэлхий – (6/22-7/22)
Хосуудын харьцааны бат бөхийг шалгах өдөр. Хэдийгээр хамгийн хүнд үе ард хоцорсон боловч зарим нэгэн үл ойлголцол, үл итгэлцэл бий болж байна. Гэвч холбоогоо бэхжүүлэх боломж байна. Бие биедээ бага зэрэг амсхийх зав олго. Тэгвэл ямар ч асуудал хялбархан хэвэндээ орох болно. Хэн нэгэнтэй бүү зөрчилд, өөрийгөө барь, хий хоосон зүйлд сэтгэлээр бүү уна. Эв найрамдалтай байж, биеийн хүчний ажил хий үүнд гэр орноо цэвэрлэх байж болно. Эрүүл мэнддээ анхаарч, сэтгэл санаагаа өөдрөг болго.
Арслан – (7/23-8/22)
Хүсэл мөрөөдөл биелэх өдөр. Таны шударга эрхэм төлөвлөгөө биелэгдэх магадлалтай. Таны хань санхүүгийн амжилтаар тань бахархах болно. Таны өмнө шинэ боломжийн үүд нээгдэнэ. Сайхан боломжуудыг ашиглахыг зөвлөж байна. Cap арслангийн эрхэсээр дамжих замдаа таныг шинэ санаа сэдэл олох боломжоо ашиглахыг сануулж байна. Ажлаа дуусгахын тулд юу хийх ёстойгоо сайн мэдэж байгаа үедээ хамтрагчынхаа үгийг сонсож өөрийнхөөсөө өөр шийдвэр гаргах хэрэггүй.
Охин – (8/23-9/22)
Хувийн амьдралд дорвитой өөрчлөлтүүд гарах магадлалтай. Өөрийн болон дотны хүмүүсийнхээ төлөө хариуцлагатай хандвал амжилтанд хүрнэ. Шийдэмгий байж хувь заяаны тэвчээрийг буруугаар бүү ашигла, энэ тэвчээр хязгаартай гэдгийг од эрхэс сануулж байна. Урьд харьцаа муудсан түншүүдтэйгээ харьцаагаа сэргээж тэднийг өөрийн шинэ төлөвлөгөөндөө татан оролцуулахыг хичээ.
Жинлүүр – (9/23-10/22)
Төлөвлөгөө тань бүтэлгүйтсэн ч энэ асуудлыг тайван хүлээж ав. Таны цалин нэмэгдсэнээр үндсэн орлого чинь нэмэгдэх бөгөөд байрныхаа төлбөрийг төл. Та тушаал дэвших хэдий ч цалин нь тийм ч өндөр биш байх болно. Хэдийгээр цаасан дээр таны цалин өндөр байх боловч үндсэн орлого тань тийм ч их байхгүй бололтой. Бусад хүмүүсийн юу хэлэхийг сонсох хэрэггүй. Өнгөрсөн цаг үеэ дурсах нь танд таатай мэдрэмж төрүүлэх болно.
Хилэнц – (10/23-11/21)
Од эрхэс хилэнцүүдийг аялал зугаалганд явах баярт мөрөөдлөөр хөглөж байна. Сонирхолтой ашигтай уулзалтууд, утасны чухал ярианууд танд ямар нэгэн шинэ санаа өгч болзошгүй. Найз нөхөдтэйгөө уулзалдах өвлийн сайхан амралт зэрэг нь таны ирээдүйн амжилтын баталгаа болно. Хайртай хосууд бие биендээ эелдэг зөөлөн үгээр хандаж, ялих шалихгүй зүйлээр хэн хэнийгээ гомдоохгүй байвал зохилтой. Одод та хоёрт эрч хүч хайрлахдаа харамгүй байх болно.
Нум – (11/22-12/21)
Өөрийгөө хамгаалах, энерги эрч хүчийг хуримтлуулвал зохилтой өдөр. Таны дотоод ертөнцөд бодит амьдрал халдах аюул оршин байгаа тул анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Харилцаа холбоо тогтооход таатай өдөр. Өр нимгэн болж ураг төрлийн холбоогоо мэдэрнэ. Сургалттай холбоотой асуудлууд муугүй амжилттай байна. Шинэ харилцаа урт удаан хугацааных болон хувирна. Богино аялал ба гэрээ хэлэлцээрүүд хийхэд амжилттай байх болно.
Матар – (12/22-1/19)
Хөл хөдөлгөөн, асуудал ихтэй өдөр. Таны хүрээлэлд орж ирэх шинэ хүмүүстэй анхааралтай харьц. Тэд тийм ч найдвартай хүмүүс биш байх болно. Дотны хүнээсээ салах эсэх нь таниас хамаарахгүй. Та нарын харилцаа удаан үргэлжилэхгүй нь таны сэтгэлийг гонсойлогоно. Эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсэх тул мэргэжлийн эмчид ханд. Бүү хойшлуул.
Бумба – (1/20-2/18)
Өрөвч, хөнгөмсөг, битүүлэг байх өдөр. Бие дааж сэтгэх боломжоо ашигла. Сайн сайхан амьдралын тухай хоосон мөрөөдөлд бүү авт. Хоосон санаархалд орох хэрэггүй, бодитоор амьдар. Худалдаа наймаа хийх, санхүүгийн асуудлуудыг шийдвэрлэхэд амжилт олно. Мэргэжлийн хүрээн дэх асуудлаа шийдэх үедээ өмнө хэрэгжүүлж байсан, шалгагдсан аргыг ашиглах хэрэгтэй бөгөөд эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Ажилдаа тайван хандаж, оройг хамгийн дотны хүмүүстэйгээ амарч өнгөрөө. Таны оройн төлөвлөгөө амжилтад хүрэх хамтрагчдынхаа сонирхлыг зүй зохистойгоор нийлүүлэх боломжийг олох болно.
Загас – (2/19-3/20)
Алсын аялал эсвэл гадаад түншүүдтэйгээ хамтран хийж буй ажлууд чухлаар тавигдах өдөр. Магадгүй, өнөөдөр та хувийн амьдралд байгаа асуудлуудаа шийдэж чадах бололтой. Хамгийн гол нь ямар нэгэн чухал шийдвэр гаргахын өмнө бүхнийг нарийн нягт бодож дэнсэлж байхыг битгий мартаарай. Холын хамаатнууд тань айлчлан ирж магадгүй. Засаг захиргааны байгууллага мөн шүүхэд хандвал сайн өдөр. Шүүхийн асуудлууд түргэн шийдэгдэнэ.
Эх сурвалж http://www.info.mn