Comment.mn

Э.Бөхбат: Дугаарын хязгаарлалтын бүсэд өөрчлөлт орсон

Э.Бөхбат: Дугаарын хязгаарлалтын бүсэд өөрчлөлт орсон Сар шинийн баярын өдрөөр тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт, зам зорчих хэсэгт өөрчлөлт оруулсан байна. Энэ талаар Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа.

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулсан гэсэн. Энэ талаар тодруулна уу?

-Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, худалдааны томоохон төв, зах орчмын замд явган зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсч, түгжрэл саатал үүсч байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын А74 тоот захирамжаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Тодруулбал, автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол энэ сарын 31, хоёрдугаар сарын 07, 14-ний бямба гаригт, сүүлийн орон сондгой тоогоор төгссөн бол хоёрдугаар сарын 1, 8, 15-ны ням гаригт 10.00 -20.00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцох болно.

-Дугаарын хязгаарлалтын бүсэд өөрчлөлт орсон гэсэн үү?

-Үндэсний баяр болж байгаатай холбогдуулан одоо мөрдөж байгаа дугаарын хязгаарлалтын бүсэд өөрчлөлт оруулсан. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөөнд буюу Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замыг дугаа рын хязгаарлалтад оруулж байна. Түүнчлэн Чингэлтэй дүүр- гийн нутаг Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, үерийн далангаас зүүн тийш “Судалт төв”-ийн уулзвар хүртэлх автозамын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08.00 -17.00 цаг хүртэл нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар болсон.

-Худалдааны төв, зах орчмын замд хамгийн их ачаалалтай байдаг. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Автозамын ачааллыг буу- руулах зорилгоор “Нарантуул” захын урд зам буюу Чулуун Овооны уулзвараас баруун тийш “Нарантуул” захын уулзвар хүртэлх замаар таван тонноос дээш жинтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өглөөний 07.00- 22.00 цагийн хооронд хориглосон

С.ХОРЛОО
Монголын үнэн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.