Comment.mn

“Ахмад буурлуудаа хайрлая” явган аяллыг үнэ төлбөргүй зохион байгуулна

10929040_1026507744031769_196296525286984637_oМонголын төр хөгжлийнхөө аль ч үед өвөг дээдэс, өсвөр үеийнхнээ хүндлэн дээдэлж, энэрэн халамжилж ирсэн түүхэн уламжлалтай. Монгол орны хөгжлийн түүх бол эх орныхоо тусгаар тогтнол, эрдэм соёлынхоо үнэт өв, эд баялгийн арвин сан, эдүгээ үедээ өвлүүлэн үлдээж өгсөн өрх гэр, төр түмний түшиг болсон ахмад үеийнхний түүхэн гавьяа гэдгийг хэн ч үгүйсгэхгүй болов уу.  Энэ утгаараа МЗХ нь   ахмад үеэ  хүндэтгэн дээдэлж, тэднийхээ  эрүүл мэндэд анхаарал тавин  ажиллаж байгаа билээ. Өнгөрсөн 10 сард  болсон  “Ахмадын баяр”-аар Залуучуудын  байгууллагад  олон жил  ахмад  буурлуудаа хүндэтгэн  хүлээн  авч уулзахын  зэрэгцээ тэднийг үнэ төлбөргүй  эрүүл мэндийн үзлэгт  хамруулсан. Үүнд  ч  олон  ахмадууд талархалтай хандаж байсан юм.

Монголын Залуучуудын Холбооноос 2-р сарыг хайрын сар болгож зарласан бөгөөд ахмад буурлуудаа хайрлан  хүндэтгэхээ марталгүй  “АХМАД БУУРЛУУДАА ХАЙРЛАЯ” сэдвийн дор нэг өдрийн явган аяллыг үнэ төлбөргүй зохион байгуулахаар болжээ. Уг  аяллыг МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв,  Залуу аялагч клуб, Монголын Чөлөөт Ахмадын Холбоо хамтран 2015 оны 02-р сарын 07нд   зохион байгуулж байгаа юм.

Тэд Зайсан – Хан богд амралтын газар, Богдхан уул БАРУУН ШИРЭЭТ  гэсэн  маршрутаар  аялах бөгөөд аяллын  хөтөлбөрт нийтийн дасгал, олс таталтын тэмцээн, хөгжилтэй буухиа, реклам,  АХА гэх мэт олон сонирхолтой  тэмцээнүүд багтсан байна.  Мөн  10 залуу аялагч, эмчтэй хамт явж ахмад  буурлааддаа туслах гэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 88085470, 99072279 утаснаас…

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.