Кувейтийн эзэн хааны нэрэмжит буудлагын “Гран при” тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн хийн урт бууны дасгал явагдаж, 44 буудагч онч мэргэнээ сорьжээ. Монголын мэргэн бууч ОУХМ Ч.Нарантуяа 418.2 оноогоор хоёрдугаар байраар финалд шалгарч, улмаар шигшээд 206.5 оноогоор мөнгөн медаль хүртлээ.Уг дасгалд Сербийн буудагч Андреа Арсович түрүүлж, Сингапурын Жасмина Вей хүрэл медаль авчээ. Тэмцээн энэ сарын 30-нд дуусна.
Эх сурвалж: www.goodnews.mn