Comment.mn

Селфидэх гэсэн охин 8 давхраас унажээ

c8b6bdcf-4348-4c02-b286-54176e3b8ec5Москва орчмын Павловскийд 12 настай сурагч охин селфи зураг авах гэж байгаад цонхоор унасан тухай мэдээллээ. Ойролцоогоор өдрийн 11 цагийн орчимд уг хэрэг болсон гэж онцгой байдлын албаныхан хэлжээ.

Эцэг, эх нь гэртээ байгаагүй учир найз охиноо гэртээ дуудсан бяцхан эзэгтэй гэртээ жинхэнэ зураг авалт хийхээр шийджээ.

Мөрдөн байцаах хорооныхны хэлснээр бол сурагч охин хотоор арын фон хийхийн тулд тулд цонхон дээр зогсчээ. Ингээд тэрбээр тэнцвэрээ алдаж цонхоор унасан байна. Охин газар дээрээ нас баржээ.

Мөрдөн байцаагчдын хийсэн шалгалтаар тэр охины хувьд энэ нь анхны ийм туршилт биш гэдэг нь ч тогтоогджээ. Шүүхээс уг хэрэгт нарийвчилсан шалгалт хийхээр мөрдөн шалгалт хийх баг ажиллуулж байгаа аж.

Анхааруулга: Манай селфид дурлагсад, ялангуяа хүүхдүүдээ ийм золгүй байдлаас сэрэмжлэх хэрэгтэйг сануулах нь зүйтэй байх.

Эх сурвалж:  www.ugluu.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.