Comment.mn

УИХ-ын гишүүн М.Зоригт Азийн хөгжлийн банкны Зүүн өмнөд Азийн тээврийн хөгжлийн газрын даргатай уулзлаа

УИХ-ын гишүүн М.Зоригт Азийн хөгжлийн банкны Зүүн өмнөд Азийн тээврийн хөгжлийн газрын даргатай уулзлаа

“Баруун-Урт-Бичигт хатуу хучилтат авто замын төсөл” ажлын хүрээнд УИХ-ын гишүүн М.Зоригт Азийн хөгжлийн банкны Зүүн өмнөд Азийн тээврийн хөгжлийн газрын дарга Tyrrell Duncan болон дагалдах төлөөлөгчидтэй уулзлаа. Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад зориулан бодит төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд нэлээд олон жил болж байна. Өнгөрсөн оноос эхлэн Бичигт хилийн боомтыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумтай холбох төсөл нь бодит төсөл болохоор ахицтай бэлтгэгдэж байгаа. Үүний хүрээнд Монгол Улсын Зам тээврийн яам, Азийн хөгжлийн банктай уг төслийг хэрэгжүүлэх тухай санамж бичгийг өнгөрсөн онд байгуулсан бөгөөд одоогоор техникийн санхүүжилтээ батлаж, ирэх гуравдугаар сарын эхний арав хоногт техникийн үзүүлэлтийн баг Сүхбаатар аймагт ажиллана.

Мөн энэ оны сүүлээр Азийн хөгжлийн банкны ТУЗ-өөр санхүүжилтийг батлаж Монгол Улсын Их хуралд хэлэлцүүлэх төлөвлөгөөтэйгөөр, хурдтай ажиллах тухай хэлэлцлээ. Ингэснээр энэ 2015 онд тухайн төслийн техникийн, бэлтгэлийн, санхүүжилтийн бүх ажил амжуулагдаж ирэх оны эхний улиралд талбайн ажил эхлэх боломжтой болох юм. Дашрамд дурдахад Баруун-Урт-Бичигт чиглэлийн авто зам нь 277 км зам бөгөөд уг төсөлд Баруун-Урт сумын гадна тойрог зам, Асгат, Эрдэнэцагаан сумдруу дамжин орох зам, Бичигт хилийн боомтын инженерийн шугамын сүлжээ гээд дэд хөтөлбөрүүд багтсан төсөл юм.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.