Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1942 онд Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн. 1951-1960 онд дунд сургууль, 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн юм. Техникийн ухааны дэд эрдэмтэн, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор. П.Очирбат нь 1965-1967 онд Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер, 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд, 1985-1987 онд Гадаад эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга. 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд, 1990 оны 3 дугаар сараас 1990 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга. 1990 оны едүгээр сараас 1992 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн 2-р зүйлд заасны дагуу 1992 оны хоёрдугаар сараас 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 1993-1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 1997 оны наймдугаар сараас “Очирбат” сангийн удирдах зөвлөлийн дарга, 2000 оноос Монгол Улсын ШУТИС-ийн “Экологи-тогтвортой хөгжлийн төв”-ийн захирлаар ажиллаж байна. П.Очирбат 2005 оны есдүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.
“Номтой Нөхөрлөе” клуб 2015 оны анхны уулзалтандаа Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат гуайг урьжээ. Уулзалт энэ амралтын өдөр буюу 31-нд ШУТИС-ийн номын сангийн хурлын зааланд 12:00 цагаас болох юм байна.
Эх сурвалж http://www.info.mn