Comment.mn

Монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг болжээ

“Мишээл экспо” олны хөлийн газар болж, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүн эрэлт ихтэй болжээ. 2-3 жилийн өмнө “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой бараа, бүтээгдэхүүн ховорхон дэлгэгдэж, түүгээр үйлчлүүлэх иргэд ч цөөхөн байсан нь саяхан. Тэгвэл “Мишээл экспо”-д гарч буй “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдааг зориход энэ жишиг өөрчлөгджээ. Зөрөх зайгүй шахам олон хүн бужигнаж, хүнсний лангуу бүрт амталгаа явагдаж байлаа. Мөн үндэсний бараанд нүд унасан зарим нь сонирхон өмсөж, өөр бусад нь гайхан шагшин зогсож байгаа нь “Монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, түүгээр худалдаа хийх нь ихэсчээ” гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн.

Монголчууд гадны улсын бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэх бус өнөө цагт дотоодынхоо барааг илүүд үзэх нь эдийн засагт үр өгөөжтэй. Хамгийн гол нь Монгол үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн үнэ өртгийн хувьд боломжийн байснаар гадаадын улсаас импортлон орж ирж байгаа бүтээгдэхүүнийг сонгохгүй байх нь мэдээж. Тиймээс үнийн хувьд боломжийн байхаар зохицуулахыг  төрөөс анхаарах хэрэгтэй. Гэхдээ энд худалдаагдаж буй бараа бүтээгдэхүүнийг хямралтай үнэхээр үйлчлүүлэгчдэд санал болгож байснаар хүмүүс олноор ирэх бололцоо бүрдсэн байв. Нөгөөтэйгүүр бараа, бүтээгдэхүүний сонголт өргөн, ногоон хурганы арьс, нохойн битүү туурайг ч эндээс гарахыг үгүйсгэхгүй. Үнэхээр ч үндэсний үйлдвэрлэгчид нэмэгдэж, дотоодынхоо хэрэгцээг хангахуйц бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгааг “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаанаас сонирхож болох нь ээ. Харин Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдааны нээлтэд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар оролцож, үндэсний үйлдвэрлэгчидтэй уулзаж, бараа бүтээгдэхүүнтэй нь танилцсан юм.

С.БАЯСГАЛАН

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.