Хүчээ хэтрүүлэн бүү үнэл. Гэр бүл болох, жирэмслэх, томоохон эд зүйл худалдан авахад таагүй өдөр. Та амьдралдаа өөрчлөлт шинэчлэл хийхийг хүсэж байна. Ивээгч нарын зүгээс ирэх шинэ саналыг хүлээн авах ба найз нөхөд таныг дэмжиж тусална. Хариуцлагатай арга хэмжээ зохион байгуулахад таны амьдралын ба хувийн эрч хүч дутагдахыг та мэдэрнэ. Таны амьдралын хэв маяг бол төлөвлөгөөтэй хөдөлмөр, тайван амралт юм.
Үхэр – (4/20-5/20)
Өнөөдөр үхрийнхэн өглөгч зангаасаа болж багагүй хэмжээний гарлага гаргах болно. Гэхдээ нэгэнт гарсан зүйл буцаад ороод ирэхгүй нь тодорхой бөгөөд харин үүнийгээ буян гэж бодоод зүгээр л орхихийг танд зөвлөж байна. Өнөөдөр таны хувьд өөрийн нэр хүнд, үзэл бодол, амьдралын дадал зуршил, хэвшлээ хамгаалах шаардлага гарч ирж магадгүй. Хүсэл сонирхол, үзэл бодлоо шийдвэртэйгээр хамгаалахгүй бол үйл явдлын өрнөл нь таны эсрэг эргэж болохыг од эрхэсийн зүгээс анхааруулж байна. Үдээс хойш хийх том хэмжээний хөрөнгө оруулалт болон худалдан авалт хийхийг хойшлуулсан нь дээр.
Ихэр – (5/21-6/21)
Гадны нөлөө, буруу зөвлөлгөө нь ажил хэргийн уулзалт, хэлэлцээрийн үр дүнд сөргөөр нөлөөлөх болно. Магадгүй бүх ажлыг л хийхэд хэцүү байх болно. Шийдэх асуудлууд эхний шатанд тавигдана. Урьдын хайртайгаа учрах бөгөөд өмнөх явдлаа санагалзан дурсана. Амьдралын эрч xvч тань нэмэгдэж, та өөдрөг сэтгэлээ орчин тойрныхонтойгоо хуваалцана. Ойр дотны хүмүүстэйгээ амар. Гэхдээ холын аянд гарсны хэрэггүй.
Мэлхий – (6/22-7/22)
Сурлага ажилдаа анхаарч эрхэлсэн ажлаа цаашид үрэгжлүүл. Энэ нь таны нийгэмд эзэлэх байр суурийг дээшлүүлж, ашиг орлого авчирна. Ном их унш. Бие дааж суралц. Магадгүй их хэмжээний мөнгө орж ирнэ. Мэлхийнүүдийн хүсч байсан зүйл биеллээ олох болно. Гэхдээ өөрийн үйлдэлдээ хариуцлагатай, хувийн зохион байгуулалтай хандахыг хичээ. Үүний үр дүнд санхүүгийн байдал сайжрах болно. Хэрэв гэрээс хол энэ өдрийг өнгөрөөхийг хүсвэл үүнийгээ хийгээрэй. Өөрөө замаа сонго. Хөнгөн хялбар зам бүү хай.
Арслан – (7/23-8/22)
Орлогоо нэмэгдүүлэх сайхан боломж дахин гарч ирнэ. Боломжийг алдахгүй бол байр сууриа бэхжүүлж чадна. Олон нийт, улс төрийн амьдралд тохиолдох бүхий л саад тотгорыг даван туулахын тулд танд эр зориг, хатуужил шаардагдана. Гэнэтийн зочин тань дээр ирэх бөгөөд тэд таныг гадуур авч явахыг хүснэ.Татгалзах хэрэггүй, таны ажил хэрэгт тус болох олон хүмүүстэй танилцах болно.
Охин – (8/23-9/22)
Өнөөдөр шинээр эхэлсэн ажил хэрэг, санаачлагууд бүтэлгүйтэх магадлалтай. Амсхийж эргэн тойрноо анхааралтай харж, бодит дүн шинжилгээ хий. Өндөр амжилтанд хүрэх гол тулгуур нь таны шургуу хөдөлмөр, түншүүд, ивээн тэтгэгчдийн дэмжлэг, хайртын тань халамж, найз нөхдийн тусламж юм. Бусдын атаархлыг төрүүлэхгүй байхыг хичээж, албан үүргийнхээ хүрээнд бусдад аль болохоор туслахыг хичээгээрэй. Зүүд зөнтэй байж 4 хоногийн дараа биелэлээ олно.
Жинлүүр – (9/23-10/22)
Та өнөөдөр янз бүрийн хүмүүстэй уулзалдах бөгөөд толгой эргэм үйл явдлаар дүүрэн байх болно. Тайван байдлаа хадгалж, ажил дээр гаргасан амжилтаа хамгаалж үлдэхийг хичээ. Ямар нэг зүйлийг хөндлөнгөөс нь ажиглаж үнэлэлт дүгнэлт өгөх их амархан байдаг. Та бүх хүмүүсийг дуурайх хэрэггүй өөрийн гэсэн замаар яв. Таны харилцаанд асуудал гарна. Мөн хэн нэгэн танд нүд унагаж магадгүй бөгөөд үүнд хууртах хэрэггүй. Хайр дурлалын харилцаа эргээд хэвийн байдалдаа орох болно.
Хилэнц – (10/23-11/21)
Од эрхэс амжилтанд хүрэхийн тулд “өөрийн үснээс татаж уснаас гаргадаг”-ын адил хүн бүхнийг дахин нэг оролдлого хийхийг зөвлөж байна. Илүү бодитой биелэгдэх зорилтуудыг өөртөө гаргаж тавь. Хувийн карьерын тал дээр өөрийгөө азгүйтлээ гэж бүү гутар. Хамгийн гол нь нийгмийн нэг шинэ шатанд өсгөхийн тулд та томоохон үсрэлт хийхээр оролдсон нь хамгийн чухал зүйл гэдгийг санахад илүүдэхгүй.
Нум – (11/22-12/21)
Та өнөөдөр сэтгэл булаам байна. Ажилдаа томоохон амжилт олно. Мэргэжлийн болон оюун ухааны нөөц тань таныг явцуу хүрээнд ч гэсэн нэр алдартай болгоно. Шинжлэх ухааны ажил үр ашиггай саналаас урамшуулал авна. Та гэр бүл дэх өөрийн нөлөөгөөр далимдуулж бусдадаа дарамт учруулсны хэрэггүй. Хожуу гэрлэсэн нумынханд амжилт гаргах боломж олдоно. Гэр бүлд зөрөлдөөнтэй асуудлыг бүү үүсгэ, үр хүүхдүүдэд болон тэдний эрүүл мэндэд илүү их анхаарлыг хандуулаарай.
Матар – (12/22-1/19)
Нууц нандин мэдлэг олж авах, мэргэжил, албан тушаал, нэр хүндээ өсгөх өдөр. Ажил дээрх харьцаа холбоо таатай байна. Та өнөөдөр ямар нэгэн онцгой зүйлээр гялалзаж өөрийн нэр төрөө бэхжүүлэх болно. Идэвхитэй ажилладаг матарнуудын амьдрал удаан боловч сайжрах нь баталгаатай. Үдээс хойшхи хугацааг биеийн хүчний ажил иллэг хийлгэхэд зориул.
Бумба – (1/20-2/18)
Өнөөдөр таны үг хууль мэт хүчтэй байна. Санаандгүй хэлсэн үг, эсвэл хүсэл биелэлээ олно. Хэлэх үгээ сайн бод. Худлаа ярих, хэрэлдэх, ялангуяа хараалын үг хэлэхэд тун таагүй. Өдрийн хоёр дахь хагаст ажилд алдаа гарах, сэтгэл зовоосон байдалд орох магадлалтай бөгөөд энэ нь таны хүчийг ихээр барах болно. Байдлыг удирдахын тулд та өөрийн шийдвэрийг шүүмжлэлтэйгээр дүгнэх хэрэгтэй. Амжилтанд чинь асуудлыг зохион байгуулалтгүй шийддэг зан чинь саад болно гэдгийг сана. Таны материаллаг байдал сайжирч, амжилттай ирээдүйгээ зоригтой харж, өөртөө бүрэн итгэлтэй байна.
Загас – (2/19-3/20)
Загасынханы хувьд өнөөдөр хамгийн гол асуудлууд нь боловсролын асуудал, багш нар, сургуулийн удирдлагуудтай харицах харьцаа хичээл эхлэх үе байх болно. Гадаад хэл сурч эхлэхэд хамгийн тохиромжтой үе. Загаснууд аливаа бичгийн ажилд дуртай бөгөөд сэтгүүлч, зохиолч мэргэжил сонгоход ирээдүйтэй. Харин биеийн хүчний ажилд нухлагдах дургүй хүмүүс байдаг.
Эх сурвалж http://www.info.mn