Comment.mn

Таксины жолооч бүсгүйг хүчирхийлсэн этгээд 7.6 жилийн ял авав

Таксины жолооч эмэгтэйг айлган сүрдүүлж, хүч хэрэглэн танхайрч, улмаар давтан үйлдлээр хүчиндсэн гэмт хэрэгтэн болох Ц.Сансарт шүүхээс ял оноожээ. Тодруулбал, тус шүүх шүүгдэгч Ц.Сансарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3-т зааснаар зургаан жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5.1 жилийн хорих ялыг нэмж нэгггэн, биечлэн эдлэх нийт ялын хугацааг 7.6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэргийг сануулвал, Ц.Сансар нь өнгөрсөн оны есдүгээр сарын 20-ны өдөр жолооч Э-г такси үйлчилгээнд явж байхад нь Дорнод аймгийн Хэрлэн сумын гуравдугаар багт байрлах оршуулгын газарт хүргүүлэхээр яваад буцах замдаа Э-г зодож, хутга, автомашины түлхүүр зэргийг зэвсгийн чанартай ашиглан айлган сүрдүүлж, хүч хэрэглэн танхайрч, улмаар давтан үйлдлээр хүчиндсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.

Эх сурвалж : Өглөөний сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.