Comment.mn

Ё.Онон гэгч хариуцлагагүй “түшмэл”-ийг зайлуулахыг шаардав

Яам, агентлагуудын орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, халаа сэлгээ  бүрэн дуусаагүй  байна. Гэвч ажилдаа хариуцлага муутай, мэдлэг чадвар султай зарим нь дарга нарынхаа ар өврийн сиймхийгээр суудалдаа хэвээр үлдэж амжиж буй аж. Тэдгээр сул хүмүүсийг шударга хэсэг нь шахан зайлуулах гээд дийлдэггүй бололтой. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны “түшмэл”  Ё.Онон гэгчийн гайгаар амьтан хамгаалах ажил  нурж унасаар байна. Тэрбээр аль ч төрийн өнгөн дээр  амь зуух аргаа олдог нэгэн ажээ. С.Оюун сайдын үед амьтан хариуцсан мэргэжилтэн хийж байхдаа гологдож, Амьтан ургамал хамгаалах нийгэмлэг рүү “шигдэгдэж” байжээ.  Харин Д.Оюунхоролыг сайд болсноос хойш энэ нийгэмлэг  татан буугдахад түүнийг яамандаа буцаагаад хуучин ажилд нь тавьсан юмсанж. Гэвч түүнд бусад мэргэжлийн хүмүүс нь дургүйцсээр байна. Ё.Онон нь амьтан хамгаалах, агнуурын зохистой байдлыг хангах талаар юу ч хийсэнгүй гэж шүүмжлүүлсээр байгаа юм. Үндэсний хэмжээний экспортын квот тогтоох ажлыг цалгардуулснаас болоод Олон улсын CITES байгууллагын бүртгэлд Монголын нэгч амьтан, ургамал багтаагүй юм байна.  Энэ байгууллагаар дамжин дэлхийн  35 мянга гаруй зүйлийн амьтан, ургамлыг зохистой ашиглаж, арилжааны эргэлтэнд оруулсан бусад орнууд их хэмжээний валют олдог болжээ. Гэтэл манайх энэ жил квотын бүртгэлээс хоцорсон байна. Энэ мэт хариуцлагагүй явдлаас  залхсан мэргэжилтнүүд нь Ё.Ононг зайлуулахыг Д.Оюунхорол сайдаас шаардаж эхэлжээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.