Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээн дэхь 6 агентлагийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомжийг чанд сахиж сонирхлын зөрчилгүй шудрага хариуцлагатай ажиллаж төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж өгөх зорилгоор үр дүнгийн гэрээг агентлагийн дарга нартай байгууллаа.
Үр дүнгийн гэрээ байгуулах үйл ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат, Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан, Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал нар болон агентлагын тамгын газрын дарга нар оролцлоо. Шадар сайд агентлагийн дарга нарт хандаж “2014 оны гэрээний үр дүнтэй танилцсан. Цаашдаа ч тодорхой төлөвлөгөөний дагуу ажлаа цаг тухайд нь гүйцэтгэж 2015 оны үр дүнгийн гэрээгээ сайн биелүүлж хариуцлагатай, нээлттэй, ил тод ажиллах хэрэгтэй. Төрийн байгууллага бол ард түмэндээ үйлчлэх, тэдний тусын тулд ажиллах хэрэгтэй. Эдийн засгийн хэмнэлтийн горимд шилжиж байгаатай холбогдуулан хариуцлагатай ажиллахыг даалган амжилт хүслээ.
– Монгол Улсын Оюуны өмчийн газарт Монголын газрын заалт бүхий нэг бүтээгдэхүүнийг Европын Холбооны газар зүйн заалттай бүтээгдэхүүний жагсаалтанд бүртгэж өгөхөд чиглэсэн техникийн туслалцаа үзүүлж байгаа бөгөөд Одоогийн байдлаар санал болгож байгаа бүтээгдэхүүнд чацаргана, тэмээний ноолуур ноос зэрэг бүтээгдэхүүний боломжийн судалгаа хийж байгаа ч тодорхой бүтээгдэхүүн дээр тогтоогүй байгаа юм байна. Цаашид Монголын газрын заалт бүхий бүтээгдэхүүнийг Европын Холбооны бүртгэлд хамруулахад туслалцаа үзүүлэхээ БНФУ-ын элчин сайд илэрхийлэв. Онцгой байдлын салбарын хувьд Монгол Улсын ОБЕГ ба Франц Улсын Гамшигтай тэмцэх газар хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны дагуу хамтын ажиллагаагаа өргөтгөх саналтай байгааг Шадар сайд У.Хүрэлсүх тэмдэглэлээ. Уулзалтын анхаарал татсан чухал асуудлын нэг нь Франц Улсад төвтэй Хэмжил зүйн хууль эрхийн олон улсын байгууллагын сурвалжлагч гишүүнээр Монгол улс сонгогдон ажилладаг бөгөөд цаашдаа тус байгууллагын жинхэнэ гишүүнээр элсэх сонирхолтой буйгаа Шадар сайд илэрхийллээ. Мөн энэхүү байгууллагын жинхэнэ гишүүнээр элссэнээр худалдаан дахь саад тотгорыг арилж бүх хэмжээ нэг стандарттай байж, нэгдмэл байдалд шилжин Монгол Улс экспорт, импортын худалдаанд нэг төвшинд байж чадаж тус байгууллагаас болон Хэмжил зүйн хууль эрхийн олон улсын байгууллага /OIML/-аас гаргадаг хууль болон бусад баримт бичигт санал өгөх бүрэн эрхтэй болох давуу талтай юм гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.