Comment.mn

Төрийн банкныхан хүүхэд төрүүлсэн эмэгтэйн дансыг хааж дарамталжээ

Банкныхан хүүхэд төрүүлсэн эхчүүдэд хатуурхах болжээ. Төрийн банкны “Таван шар” дахь салбараас цалингийн зээл авсан эмэгтэй саяхан хоёр дахь хүүхдээ төрүүлсэн байна. Нийслэлийн Баянгол дүүрэгт оршин суугч “Д” гэдэг тэр эмэгтэйд нийгмийн даатгалын сангаас олгох ёстой мөнгө дансанд нь журам ёсоороо л орсон байв.  “Д” нь хүүхдээ төрүүлэхийн өмнө уг сангаас  эхний ээлжийн мөнгөө авч, хүүхдээ төрүүлсний дараа үлдсэн 2.9 төгрөгөө авах гээд Төрийн банкны “Таван шар”-д байдаг  салбарт явж очтол дансыг нь хаачихсан байлаа. Яав, юу болов гээд сандран асуутал “Та чинь жирэмсэн байхдаа цалингийн зээл авсан юм уу. Жирэмсэн хүнд уг нь зээл олгодоггүй ш дээ” гэх нь тэр. Банк бол угаасаа мөнгө хүүлдэг байгууллага л даа. Гэхдээ зээлийн ийм бүдүүлэг, харгис журмаар  жирэмсэн эхчүүдийг хавчих нь зүйд нийцэхгүй юм. Дансаа хаалгасан “Д” гэгч тэр эмэгтэй “Би зээлээ төлөх бүрэн чадвартай. Гэтэл амаржсан эхчүүдэд олгох нийгмийн даатгалын сангийн болоод бусад мөнгийг минь хаасныг ойлгохгүй   байна. Хүүхэд төрүүлсэн тул  хохь чинь гэх гээд байгаа бол тун  харамсалтай” хэмээн гомдол тавьж буй ажээ. Төрийн банк энэ асуудлыг хэрхэн шийдэх нь одоогоор тодорхойгүй байна.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.