Comment.mn

Их, дээд сургуульд суралцагсдын голч дүнг өсгөв

“Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ыг өөрчлөн баталжээ. Тодруулбал, бакалаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүнг 3.0, магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч дүнг 3.2, докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүнг3.5 байхаар өөрчилжээ. Мөн 50 хувийн дүн 3.4 болон түүнээс дээш байсныг 3.6 болон түүнээс дээш гэж, 75 хувийн урамшууллын тэтгэлэг авах өдрийн ангийн магистрант, докторантын голч дүн 3.8-аас дээш гэж тус тус өөрчиллөө. Үүнээс гадна сургуулиудын суралцагсдын мэдлэг чадварыг бодитой бус, өсгөж дүгнэх, сурлагын дүнг буруу мэдээлэх зэрэг зөрчил дутагдал гарахаас сэргийлэн журамд өөрчлөлт оруулсан байна. . Өөрөөр хэлбэл, дээрх журмын 7.1 дэх заалтыг “Сургалтын байгууллага нь суралцагчийн тэтгэлгийн асуудлаар хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, суралцагчийн мэдээллийг удаа дараа буруу гаргасан буюу сурлагын үнэлгээг бодитой бус үнэлсэн нь тогтоогдвол хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.” гэж өөрчилжээ.

 

С.НЭМЭХ

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.