Монголын үрс маш олон болтугай хэмээн шинэ иргэнээ халуун сэтгэлээ тосон авдаг ард түмэн бид өнгөрсөн шөнө 3 сая-уулаа болжээ. Удаан хүлээлгэсэн Монгол Улсын 3 сая дахь иргэн өнгөрсөн шөнө мэндэлсэн байна. 3 сая дахь иргэнийг хүлээн авах ажлын хэсэг хуралдаж байгаа бөгөөд энэ талаар тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж. Мөн 3 сая иргэний үе чацуутангуудыг ч тодруулж зарлах юм.
Энэ талаар эргэн мэдээлэх болно.
Г.Туяа
Эх сурвалж : ugluu.mn