Comment.mn

Д.Үүрийнтуяа: ТЕГ-аас төрийн нууцтай холбоотой асуудлаар шалгалт хийсэн

     Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу VPN тусгай төхөөрөмжөөр аж ахуй нэгжүүдийн мэдээллийг өчигдрөөс авч эхэлсэн. Гэсэн ч VPN төхөөрөмж гацсан билээ. Тэгвэл энэхүү асуудлаар Уул уурхай яамнаас мэдээлэл хийсэн юм. Тэдний ярьж бугаар бол Ашигт малтмалын газарт 373 аж ахуй нэгж нэвтрэн бүртгүүлж дугаар авах ажиллагаанд оролцсон байна. Сүлжээний ачааллаас үүдэн систем унасан, зогссон, дугаар зүй буаар олгосон тохиолдол гараагүй гэв. Ашигт малтмалын газрын түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяагаас дараах зүйлийг тодрууллаа.

 

Цахим дугаар олгоход хэд хэдэн өөрчлөлт орсон гэж байсан?

 

-Ашигт малтмалын газраас өдөрт 30 цахим дугаар олгох бөгөөд дугаар авсан аж ахуй нэгжүүд дараагийн өдөр цахим дугаарт заасан цагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө холбогдох баримт бичгийн хамт Ашигт малтмалын газарт биечлэн гаргаж байгаа. Цахим дугаарыг ажлын нэг өдөр өнжиж даваа, лхагва, баасан гаригт, дараагийн долоо хоногт мягмар,пүрэв гаригт гэх зэргээр сөөлжилж олгохоор тогтсон. Мөн энэ өөрчлөлттэй холбоотойгоор аж ахуй нэгжүүд нэг долоо хоногоор системд нэвтрэх эрх авсан бол 2 долоо хоног, 1 сар нэвтрэх эрх авсан бол 2 сар нэвтрэх эрхтэй болно гэсэн үг.

 

ТЕГ-аас хяналт шалгалт хийж гол гол компьютер, төхөөрөөмжийг лацадсан гэсэн мэдээлэл яваад байгаа?

 

-Төрийн нууцтай холбоотойгоор ТЕГ-аас шалгалт хийсэн байгаа. Манай дээр аж ахуй нэгжүүдийн болон төрийн архив байрладаг. Түүнээс лацадсан, битүүмжилсэн тохиолдол байхгүй. Үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

 

Нийт газар нутгийн хичнээн га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохоор төрөөс тогтоогоод байгаа вэ? Мөн солбилцол  таарахгүй байгаа аж ахуй нэгжүүдэд хэрхэн олгох вэ?

 

-Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож болохгүй талбай нийт нутаг дэвсгэрийн 71.52 хувийг эзэлж байгаа. Харин үлдэх 28.48 хувийн тодорхой хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байгаа. Харин 19.88 хувь буюу 31 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохоор төрөөс тогтоож өгөөд байна. Үүнийг хоёр хэлбэрээр олгох юм. Нэг нь сонгон шалгаруулалтаар, нөгөө нь өргөдлөөр гэсэн үг. Үүний 13.39 хувь буюу нийт газар нутгийн 20 сая  газарт хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгохоор төрөөс тогтоосон. Харин 6.49 хувь буюу нийт газар нутгийн 10 сая га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгохоор тогтоосон. Төхөөрөмж өөрөө солбилцлын талаархи мэдээлэл өгөх боломжгүй учраас алдаатай солбилцол байж болно. Үүнд бид тухай бүрт нь хариу мэдээлэл өгч байгаа болохоор хэрвээ солбилцол таараагүй бол ахин шалгаж байж олгох болно.

 

Хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдлын тал дээр ямар зарчим баримталж байгаа вэ?

 

-Энэ асуудал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шийдэгдэнэ. Нэг улс орны хөрөнгө оруулалт 30 хувиас дээшгүй байна гэж тусгасан байгаа.

 

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлснээр эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтой вэ?

 

-Одоогийн байдлаар 3000 гаруй ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа. Энэ нь нэг дахин нэмэгдэнэ гэсэн таамаглал байна. Ойролцоогоор 3 тэрбум төгрөгийн орлого орж ирнэ гэсэн тооцоо бий.

 

-Үндэсний компаниудад боломж бий юу? Сонгон шалгаруулалтын тэгш байдлыг хэрхэн хангах вэ? Гадны, мөнгө ихтэй компаниудад илүү боломж харагдаад байх шиг?

 

-Аль болох үндэсний компаниуддаа боломж олгох нөхцлийг харж байгаа. Гэхдээ 50, 50 хувьтай гэж ойлгож болно. Өмнө нь явагдаж байсан сонгон шалгаруулалтаар тусгай комисс дүгнэлт өгч, бэлтгэлээ сайн хангасан, техник тоног төхөөрөмж бэлэн байдлыг харгалздаг байсан бол энэ удаад суурь үнээр өрсөлддөг болох юм.

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.