Comment.mn

Нүүрсийг хатуу хучилттай замаар тээвэрлэнэ

Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү байгаль орчин үзүүлэх сөрөг нөлөөг багасгах, орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах, тээврийн авто осол, зөрчлийг бууруулах чиглэлээр тушаал гарган хэрэгжүүлж эхлээд байна.

Авто тээврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасанд үндэслэсэн уг тушаалд “Нарийнсухайтын орд газраас БНХАУ-д нийлүүлэх нүүрсний тээвэрлэлтийг концессийн гэрээгээр баригдсан Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 43.2 км хүнд даацын хатуу хучилттай замаар тээвэрлэж байхаар заажээ.

Мөн улс хоорондын нүүрс тээвэрлэлтийн чиглэлийг тогтоосонтой холбогдуулан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Нарийнсухайтын уурхайгаас улсын хил хүртэл нүүрс тээвэрлэлт гүйцэтгэж байсан шороон замын чиглэлийг тогтоосон Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2005 оны 11-р сарын 23-ны өдрийн 183 дугаар тушаалыг хүчингүй болгосон байна.

Дээрх  чиглэлийг хүчингүй  болгосонтой холбогдуулан хуучин ашиглаж байсан шороон замын  байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг уурхай эзэмшигч, тээвэрлэгч нараар гүйцэтгүүлэх, тогтоосон чиглэлээр нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа, тээврийн хэрэгслийн техникийн ашиглалтад холбогдох дүрэм журам, норм нормативыг хангуулж, хяналт зохион байгуулалтаар хангаж ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгажээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.