УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Тавантолгой ордын хэлэлцээрийн явцын талаар Монгол Улсын сайд М.Энхсайханы мэдээллийг сонсож, шинээр томилогдох Элчин сайдууд, Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл, нийслэл хот албан татвартай болох эсэх асуудлыг МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн” гэдгийг хэллээ.
Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах хэлэлцээрийг хийж байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Тавантолгой ордыг төрийн мэдэлд авах, эдийн засгийн эргэлтэд оруулах, ард иргэддээ 1072 хувьцаа эзэмшүүлэх шийдвэргарсан. Харин энэ шийдвэрийг ажил хэрэг болгон амьдруулах, ард иргэдийн хүлээлтэд хариу өгөхөд анхаарч ажиллахыг бүлгийн гишүүд М.Энхсайхан сайдадхэлсэн байна”.
Тавантолгойн хэлэлцээрийг цааш үргэлжлүүлэх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж, УИХ-ын гишүүн Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байна. Энэхүү хэлэлцээрийг хийхдээ эхний ээлжинд 1072 хувьцааг амилуулах, иргэд үр ашгаа хүртэх боломж бололцоог бүрдүүлэх шаардлагыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад тавих ёстой гэж үзэв. Мөн энэ чиглэлээр Ерөнхий сайдад албан бичиг илгээхээр болжээ. Мөн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “УИХ-ын 39, 57 дугаар тогтоолд Тавантолгой ордыг ард иргэддээ ил тод, үр ашигтай байдлаар шийдэх зарчмыг тусгасан. Энэ дагуу хэлэлцээрүүд хийгдэж байсан ч харамсалтай нь зогссон. Хамтарсан Засгийн газрын үед Хүний хөгжил сангаас ард иргэддээ эх орны хишиг, эрдэнийн хувь буюу 1.5 сая төгрөгийг бэлнээр болон хувьцаа хэлбэрээр олгоё гэж шийдсэн. Энэ хүрээнд иргэн бүрт Тавантолгой ордын 1072 хувьцааг эзэмшүүлэхээр болсон. Хүний хөгжил сангийн дэвтэрт энэ хувьцаа бичигдсэн боловч өнөөг хүртэл үхмэл хөрөнгө байдалтай байна. Иймд МАН-ын бүлэг эхний ээлжинд ард иргэддээ үр өгөөжтэй байх талаас нь асуудлыг ярья, хоёрдугаарт, үндэсний компаниудаа дэмжье, монголын төрдямар өгөөжтэй байх вэ гэдэг талаас анхааръя гэдэгт санал нэгдсэн” гэв.
Харин дараагийн хэлэлцсэн асуудал болох Элчин сайдад нэр дэвшигчдийн талаар Гадаад хэргийн сайдаас тодорхой мэдээлэл авахаар болжээ.
Эх сурвалж: Zaluu.com