Comment.mn

Мөнгөн усанд хорджээ

Энэ сарын 22-нд Баян-Өлгий аймгийн Бугат суманд хоёр хүн мөнгөн усанд хордсон хэрэг гарчээ. Хордлогын эмчилгээг Хордлогын яаралтай тусламжийн төвд хийж эхэлсэн бөгөөд биеийн байдал нь дунд зэрэг байгаа гэнэ.

Ямар учраас мөнгөн усанд хордсоныг нь цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Мөн энэ сарын 15-22-нд Хордлогын яаралтай тусламжийн төвд нийт 16 хүн хандаж, зургаан хүн хэвтэн эмчлэгдэж, 10 хүн тусламж аваад буцжээ. Угаарын хийн хордлогын улмаас 7, химийн бодисын улмаас 4, эмийн хордлогын улмаас 3 хүн хандсан гэнэ.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.