Comment.mn

Интернэтэд донтохоос сэргийлэх бугуйвч бүтээжээ

57varspl01r5ieavnuq1n48q7oОросын Пермийн улсын их сургуулийн технологийн академийн оюутан Дмитрий Зотин хүүхэд залуусыг интернэтэд донтохоос хамгаалах ухаалаг бугуйвч зохион бүтээжээ. Энэхүү төхөөрөмж нь компьютерын урд олон цагаар суухаас сэргийлнэ. Хүүхдүүдийн биоритмийг хянаснаар компьютер автоматаар унтрах юм. Өөрөөр хэлбэл, ухаалаг бугуйвч нь хүүхдийн зүрхний цохилт, биеийн температурын мэдээллийг Bluetooth ашиглан компьютер дээр суурилуулсан програм руу дамжуулдаг байна.
Компьютер дээр хэт удаан ажиллах нь хүүхдүүдийг нойргүйдэлд хүргэж, түгших, сэтгэл гутрах болон таргалалтад нөлөөлж байгааг эрдэмтэд сануулав. Насанд хүрсэн хүмүүст ч гэсэн энэхүү судалгааны дүн хамаатай.

Эх сурвалж: www.ugluu.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.