Эх сурвалж http://www.info.mn
Өнгөрсөн онд шүүхээр хэлэлцсэн нийт хэргийн дотроос Иргэний хэргийн шүүхийн хэрэг буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ нь Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхүүд үр дүнтэй хэрэгжүүлснийх гэж Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс үзэж байгаа аж. Эвлэрүүлэн зуучлалаар 5120 гаруй хэргийг шийдвэрлэжээ. Захиргаа, Эрүү, Иргэний шүүхээр нийтдээ өнгөрсөн онд 60,000 орчим хэрэг шийдэгдсэн байна. Мөн “Shuukh” аппликейшн ашиглан гар утсаар дамжуулан шүүхийн үйл ажиллагаатай танилцах боломжтой аж. Интернэт байгаа газар гар утсаараа аль ч шүүх рүү хандаж болох юм байна. Ямар лавлагаа авах, нэхэмжлэл хэрхэн бөглөх гээд шүүхийн холбогдолтой бүх мэдээлэл цахим хуудсанд байршуулсан байгаа аж.