Comment.mn

Нөхрийнхөө нууц амрагийг хэл амаар доромжилсон эмэгтэй шүүхийн хаалга татжээ

Олон нийтийн сүлжээгээр нөхрийнхөө нууц амрагийг элдвээр хэлж, доромжилсон нэгэн эмэгтэй өнөөдөр шүүхийн хаалга татжээ. Эл хэрэг өнгөрсөн онд болсон бөгөөд нөхөртэй нь нууцаар уулзаж, учраад байдаг эмэгтэйг үйлдэл дээр нь барьсан эмэгтэй Г түүний зураг хөргийг, мэдээлэлтэй нь олон нийтийн сүлжээнд байршуулж, элдвээр хараан доромжилжээ.

Тиймээс хүний эхнэрт хэл амаараа доромжлуулж, сэтгэл санааны гүн хямралд орсон гэх эмэгтэй анхан шатны шүүхэд хандсан бөгөөд хүний нэр төрд муу муухайгаар халдсан хэмээн нөгөө эмэгтэйг шүүх буруутгаж, торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна.

Харин эл шийдвэрийг эсэргүүцсэн эхнэр нь дараагийн шатны шүүхэд ханджээ. Олон нийтийн сүлжээнд хүнийг элдвээр хэлж доромжлох нь хуультай байдаг бөгөөд эрүүгийн хэрэгт холбогдож болдог гэдгийг энэ жишээ харуулж байгаа тул цаашид сошиал ертөнцөд бичих үг, өгүүлбэртээ анхааралтай байхыг анхааруулж байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.