Энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад А.Батзаяа нь “Эсто” ХХК-д “Ажил гүйцэтгэх” гэрээгээр төмөр замын гармын харуулаар ажиллаж байхдаа 2013 оны 08 дугаар сарын 13-ны 07:19 цагийн үед Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101 дугаартай тушаалаар батлагдсан “Төмөр замын гарам ашиглах журам”, “Улаанбаатар-Төмөр зам”-ын 2 дугаар анги, “Эсто” ХХК-ын хооронд байгуулсан “Амгалан-Туул хоорондын замын 416-р км-ийн хоёрдугаар зуутад байрлах гар хаалт, цоож бүхий гарамд үйлчлэх орон нутгийн заавар”-т заагдсан аюулгүй ажиллагааг хангаагүй буюу Гармын сахиул нь гармаар авто машин гаргахаас өмнө Туул зөрлөгийн жижүүртэй шууд утсаар холбоо барин галт тэрэг ирэх эсэхийг лавлана…, Амгалан өртөө болон Туул зөрлөгөөс галт тэрэг гарсан тохиолдолд гармаар автомашин гаргахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж УБТЗ-ын 416 дугаар километрийн хоёрдугаар зуутад байрлах хаалттай гармаар нэвтрэхээр явж байсан Чойр-Улаанбаатар чиглэлийн 2657 дугаартай галт тэргийг харалгүйгээр гармын хаалтыг нээж жолооч Ж.Баянжаргалын жолоодож явсан “Норд Бэнз”маркийн 55-87 УНХ дугаарын тээврийн хэрэгсэлийг нэвтрүүлснээс мөргөлдүүлж Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар-Төмөр зам” нийгэмлэг, “Эсто”-ХХК-д онц их хэмжээний хохирол учруулсан нь тус тус тогтоогдсон тул Ж.Баянжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар, А.Батзаяад мөн хуулийн тусгай ангийн 217 дугаар зүйлийн 217.2 дахь хэсэгт зааснаар тээврийн прокурорын газраас 2015 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр тоот яллах дүгнэлт үйлдэж хэргийг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шилжүүлжээ.
Эх сурвалж http://www.info.mn