Comment.mn

Энэ онд Нарны замыг 19-р хороололтой холбоно

c2fa4d8159bbb5a82c40cf8a0999daaaНийслэлийн зам засвар, шинэчлэлийн ажлын чиглэлээр энэ онд Нарны замыг 19-р хороололтой холбох ажил хийгдэнэ. Өлзийт хороолол-Шувуун фабрик чиглэлийн 9,06 км авто зам, Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6.0 км авто зам  /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүрэх, Нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох 1,5 км шинэ зам, замын байгууламжийн 58 у/м гүүр болон төмөр зам доогуурх Нарны замтай холбогдсон 22м туннелийн хамт, 120 мянгат, 19-р хорооллын доторхи талбайн борооны ус зайлуулах ажил, Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо /1 дүгээр хэсэг/  Сонсголонгийн замын уулзвараас Яармагийн товчоо /2 дугаар хэсэг/ хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км авто зам, Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, МТ-ын шатахуун түгээх станцын уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх 3.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтэд /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 13, 16-р хороо/ 30,737,6 сая төгрөгийн санхүүжилтийг зарцуулахаар шийдвэрлэсэн гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: www.ugluu.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.