Хомхой гэдэг нь өвчин зовиургүй мэт боловч нэг газраа дахин дахин гардаг вирусын халдварт өвчин юм. Тэгвэл та хамгийн хялбар аргаар буюу өдөр тутамдаа хэрэглэдэг сармисаар хомхойг ул мөргүй арилгаж болох юм байна. Янз бүрийн вирусын эсрэг эм, тос зэргийг хэрэглэхийн оронд та эхлээд туршаад үз. Туршилт маш үр дүнтэй.
Нэг хумс сармисыг зүсч хомхой гарсан хэсэгтээ байрлуулна. Энэ аргыг 5 удаагийн давтамжтай хийгээрэй. 12 цагийн дотор л таныг зовоогоод байсан хомхой ид шидийн мэт алга болсон байна. Хэрвээ уруул орчимд гарсан хомхой том хэмжээтэй бол энэ аргаа эхний өдөр нь хийгээд дараа өдөр нь бас хэрэгжүүл.
Сармис хүний биед хэрэгтэй кальци, хүхэр, фосфор, төмөр зэрэг олон амин дэмээр баялаг. Мөн хүний биед зайлшгүй шаардагддаг тосыг хүртэл өөртөө агуулдаг байна.
Үүнээс гадна сармисыг өдөр тутамдаа хэрэглэж хэвших нь таныг хамрын ханиад, бронхит, багтраа өвчнөөс урьдчилан сэргийлж мөн даралт ихсэх, чихрийн шижин, зүрх болоод үе мөчний өвчин зэргээс найдвартай хамгаалж чадах юм.
Эх сурвалж: www.tumen.mn