Албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж тєсвийн мєнгє идэж уусан нєхдийн хэрэг тухайн vедээ ил болдоггvй ч хэзээ хойно нь илэрдэг жамтай билээ. Ийн хэлэхийн учир нь бид єнгєрсєн дугаартаа Эрvvл мэндийн яамны тєрийн нарийн бичгийн дарга асан А.Эрдэнэтуяа гэгчтэй холбоотой нэгэн хэргийн тухай бичиж байсан. Тодруулбал, тэрбээр Сонгинохайрхан дvvргийн Эрvvл мэндийн нэгдлийн дарга байхдаа “Эрvvл хvvхдийн аяны санхvvжилт”-ийн мєнгийг дур мэдэн захиран зарцуулж тухайн vед аудитын шалгалтаар ихээхэн хэмжээний мєнгєн зєрчил илэрсэн тухай мэдээллэсэн.
Тиймээс тvvнтэй холбоотой гэх хэд, хэдэн хэрэг єдгєє АТГ-т шалгагдах болсон юм. Тэгвэл ичсэн хvн, хvн ална гэгчээр єєрийн энэхvv хууль бус vйлдлээ хаацайлахаар эрх мэдэл бvхий хvмvvсийн ємнє бєхєлзєж асуудлыг намжаахаар зvтгэж байгаа бололтой.
А.Эрдэнэтуяа УИХ-ын зарим нэг гишvvдийг зусардаж байгаа бололтой
Єєрєєр хэлбэл, нєхцєл байдал тун эвгvй тийшээ хандаж хууль хяналтын байгуулагад шалгагдаад эхлэнгvvт А.Эрдэнэтуяа тэргvvтэй нєхдvvд Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон зарим нэг єєрийн талын УИХ-ын гишvvдийн єрєєгєєр эргэлдэж эхэлжээ. Энэхvv vйлдэл нь хууль бусаар их мєнгє завшиж сурсан аргаа хэрэгжvvлэхээр албан тушаалдаа буцаж очихын тулд элдэв “амлалт” єгч эхэлсэн байна. Эх сурвалжуудын нэрлэснээр эрхэм гишvvдийн нэрсийг энэ удаа дурьдахгvй єнгєрч байгаа ч ихээхэн хэмжээний мєнгєний сураг сонсоод байгаа гишvvд ч бас болгоомжлоход илvvдэхгvй бизээ. Энэ талаар зарим нэг гишvvд “ямар нvvрээрээ буцаж ажилдаа орно гэж ярьж явдаг нєхєд вэ” хэмээн даапаалж ч байсан. Бас нэгэн ноцтой баримт гэвэл их мєнгєний урсгал болсон тендерт А.Эрдэнэтуяа дарга мєн л хуруу дvрсэн байх юм. Тодруулбал, тэрбээр Шадар сайд асан Д.Тэрбишдагвын мэдэлд байсан харьяа агентлаг болох Худалдан авах ажиллагааны газраас зєвшєєрєл авалгvйгээр 500 сая тєгрєгєєс дээших тендерийг дур мэдэн шалгаруулалт явуулж байжээ. Vvнийг тvvний гар хєл нь болсон хэсэг нєхєд явуулсан гэдгийг эх сурвалж мэдээлж байсан. Бид энэ талаар Эрvvл мэнд, спортын яамны холбогдох албан тушаалтнуудаас тодруулахыг хvссэн боловч “Энэ асуудлаар бидэнд мэдэх зvйл байхгvй учраас тайлбар єгєх шаардлагаггvй” гэх хачирхалтай хариултыг єгч байсан юм.
Нэгэн хувийн хэвшлийн компанид их хэмжээний хохирол учруулсан
Ямартай ч баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх тендерийн асуудал болон нэлээд их мєнгєтэй холбоотой хэргvvд єдгєє АТГ-т шалгагдах болсон гэж хэлж байсан юм. Угаасаа иймэрхvv албан тушаалын гэмт хэргvvд нууц байдлаар vйлдэгддэг учраас бид тvvнтэй холбоотой мэдээллийг олж авахад ихээхэн асуудалтай байгааг дурьдах ньь зєв байх.
Харин биднийг энэхvv мэдээллийг эрэн сурвалжилж байхад А.Эрдэнэтуяаг нэгэн хувийн хэвшлийн компанид ихээхэн хэмжээний хохирол учруулсан тухайг олж мэдсэн. Гэхдээ хэдийгээр дээрх хувийн компани нь яг ямар асуудлаас болж хохирсон нь тодорхойгvй байгаа ч энэ хэргийн учгийг Барилгын хєгжлийн тєв тайлна хэмээн эх сурвалжууд мэдээлж байсан. Vvний дараа бид тус тєв дээр очиж энэ талаарх мэдээллийг авахыг хvссэн боловч “Бичиг баримт нь яг одоогоор бидэнд алга. Ямар ч байсан Эрvvл мэндийн яамны ємнєх хэд, хэдэн албан тушаалтнууд асуудалд орсон нь vнэн. Тиймээс сайн нягталж байж мэдээллийг єгье “ гэх хариултыг єгсєн юм. Тиймээс бидний олж авсан энэхvv мэдээллийг албаны эх сурвалж vгvйсгээгvй учраас олж авсан мэдээллээ эргэн хvргэх болно.
Эцэст нь хэлэхэд яам, тамгын газруудын эрх мэдэлтнvvд болон мєнгє санхvvг барьж байсан нєхдvvдийг ухаад, ажлыг шалгаад vзэхэд их юм гарна гэдгийг олон зvйл нотлон єгvvлж байна.
Анхнаасаа хууль бусаар энэхvv суудалд залраад байсан А.Эрдэнэтуяа ємнєх тєрийн нарийн бичгийн дарга асан Ж.Хатанбаатарыг vvрэгт ажлаас нь хууль бусаар чєлєєлvvлж байсан нь ч єдгєє шvvхийн шийдвэрээр баталгаажсан байгаа. Vvнээс харахад ингэтлээ тєрийн нарийн бичгийн дарга болохоор зvтгэж санасандаа хvрсэн энэ хатагтайн бvх томилгоо, шийдвэр бvхэн нь хууль бус болж байгааг харуулж буй хэрэг. Товчхондоо тvvний дарга болсон vйл лайг маш олон хvн vvрэх болчихоод байна. Єєрєєр хэлбэл, тэрбээр єєрийнхєє удирдлаган доор ажиллаж байсан олон хvнийг араасаа дагуулах болж байна гэсэн vг. Юутай ч бид дараагийн дугаартаа А.Эрдэнэтуяа хатагтай хэний ямар компанийг хохироосон тухайг баримттайгаар хvргэх болно.
Эх сурвалж: Шуурхай.мн